logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна

Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна

March 20, 2017 33

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, тухайн байгууллагын авлигын эрсдлийн үнэлгээг хийх, яам, агентлаг, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “ОЛОН НИЙТИЙН ДЭД ЗӨВЛӨЛ” байгуулж, гишүүдийг сонгон шалгаруулах зорилготой Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой “Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүнээр ажиллах сонирхолтой дор дурдсан шаардлагыг хангасан иргэн хүсэлт болон холбогдох мэдээллээ төрийн албан хаагчийн анкетын хамт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн гишүүн Б.Баярсайхантай 95883070 дугаарын утсаар холбогдож өгнө үү.

“Олон нийтийн дэд зөвлөл”–ийн чиг үүрэг :

  • Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих;
  • Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхт хяналт тавих;
  • Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхт хяналт тавих.

“Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүнд тавигдах шаардлага:

  • Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн;
  • Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер, техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх;
  • Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх;
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаагүй;
  • Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
  • Ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол түүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.