logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Сансар судлалын салбарт Монгол Улсыг дэмжин ажиллана гэв

Сансар судлалын салбарт Монгол Улсыг дэмжин ажиллана гэв

September 29, 2016 43 0

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “КанСат-2016” сонирхогчийн хиймэл дагуул хөөргөх олон улсын тэмцээний хүрээнд манай улсад айлчлан ирсэн Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /АНДСХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Др.Эгэмен Озалп болон Боловсрол, сургалт, мэдээллийн сангийн удирдлагын ажилтан Су Күн /Сюзан/ нарыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Мягмарсүрэн тэргүүтэй удирдлагууд есдүгээр сарын 23-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Кансат” тэмцээнийг анх удаа олон улсын түвшинд амжилттай зохион байгуулсан явдалд Др.Эгэмен Озалп талархал  илэрхийлж, Монгол Улсын сансар судлалын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд АНДСХАБ-тай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, хүрэх үр дүнгийн талаар санал солилцов. АНДСХАБ-ын зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа идэвхитэйгээр үргэлжлүүлэх, улам өргөжүүлэхэд Монгол Улсыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

14359224_10153715732841793_8203517894787426610_n 14441008_10153715732731793_1424310991606723594_n

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.