Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын ажиллагсдын болон ахмад настан холбоочдын гоо зүй, урлаг уран сайхны боловсролыг дээшлүүлэх, тэдний авьяасыг нээн илрүүлж хөгжүүлэх, идэвх санаачилгыг дэмжих, авьяастнуудыг тодруулах, урлагын шилдэг баг /байгууллага/, ажилтнуудыг шалгаруулах зорилготой “Авъяаслаг холбоочид” урлагийн нэгдсэн наадмийг тус салбарт ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, компаниудын хамт олны дунд зохион байгуулах гэж байна.
Урлагийн наадам нь дараах 5 төрлөөр явагдана. Үүнд:
1. Дуу /уртын, ардын, нийтийн, эстрад, хамтлаг, гоцлол/;
2. Бүжиг /хамтлаг, гоцлол/;
3. Хөгжим /үндэсний, сонгодог, цахилгаан, үлээвэр, бусад/;
4. Язгуур урлаг
5. Чөлөөт /уран уншлага, цирк, жүжигчилсэн тоглолт, бусад/
Урлагийн төрөл тус бүрээс I, II, III байр шалгаруулна.
– Наадамд оролцох байгууллагууд нь урлагийн наадмын төрлүүдийн шилдэг үзүүлбэрийн 60 минут хүртэлх дүрст бичлэгийг /HD форматаар/ 2016 оны 02 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулагч (МЦХ)-д ирүүлнэ.
– Наадамд оролцогч байгууллаг тус бүрийн I шатнаас шалгарсан үзүүлбэрүүдийг 2016 оны 03 дугаар сард ҮДБЭЧ-ын тайзнаа зохион байгуулж шалгаруулна.
Урлагийн наадмаас шалгарсан шилдэг үзүүлбэрүүдийг 2016 оны 05 дугаар сард болох 95 жилийн ойн баярын хүндэтгэлийн концертод оролцуулах болно.
Ерөнхий зохион байгуулагч
“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК