ICT EXPO 2015 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2015 оны 5-р сарын 21-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд “БИДНИЙ ШИЙДЭЛ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР” уриан дор “ICT-EXPO-2015” уламжлал ёсоор 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
