Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ерөнхий сайдын ивээл дор “Хиймэл дагуул – бидний тэмүүлэл” сэдэвт “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээх үндэсний гуравдугаар уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэхүү цэмцээний эхний үе шат МУИС-ийн ФЭС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн Лабораторитой хамтран 2015 оны 4-р сарын 18-наас 4-р сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний хүрээнд хийгдэх богино хэмжээний сургалтууд өнөөдөр эхэллээ.
Сургалт нь лекц ба практик ажил гэсэн хосолмол хэлбэрээр зохиогдсон бөгөөд МУИС, Шинжлэх Ухааны Сургуулийн 2 баг,
МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан
Инжнерчлэлийн сургуулийн 1 баг,
ШУТИС, Мэдээлэл холбоо технологийн
сургуулийн 2 баг,
ШУТИС, Механик тээврийн сургуулийн 1
баг,
Хөдөө аж ахуйн их сургуулийн 1 баг,
Батлан хамгаалах их сургуулийн 1 баг нийт 8 багийн 54 оюутан, 6 багш оролцоно. Багууд тус бүрдээ нэг нэг хиймэл дагуул хийж 6 дугаар сарын 06-нд болох “КАНСАТ-2015” улсын 3-р тэмцээнд оролцох юм.
