logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • Өгөгдөл хамгаалах тухай хууль нэн шаардлагатай байна

Өгөгдөл хамгаалах тухай хууль нэн шаардлагатай байна

b1ee8ac5947e65e36f892319c5d21a95-1781420_738257926244559_5525093782420604926_o
April 30, 2015 60 0

 Өгөгдөл хамгаалах тухай хууль нэн шаардлагатай байна

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын нээлттэй хэлэлцүүлгийг Мэдээлэл технологийн үндэсний паркад зохион байгуулав. Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төслийн хүрээнд хувь хүн болон, аж ахуй нэгж байгууллагын өгөгдлийг боловсруулах, бүртгэх, ашиглах, хадгалах, дамжуулах, шилжүүлэх зэргээр мэдээллийн эргэлтэд оруулах процесстой холбоотойгоор үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн хуулиар зохицуулах боломжтой талаар санал солилцлоо.

Дэлхийн улс орнуудын хувьд Өгөгдөл хамгаалах тухай хуулийг өндөр түвшинд авч хэрэгжүүлдэг. АНУ-д гэхэд мэдээллийн аюулгүй байдалд зориулагдсан 500 гаруй акт байдаг бол манай улсад энэхүү хуулийн төсөл нь хэлэлцүүлгийн шатандаа яваа аж. Энэ талаар МТШХХГ-ын МТИХ-ын дарга Н.Энхбатаас тодрууллаа.
-Хэлэлцүүлэг дээр иргэд, аж ахуй нэгжийн дунд өгөгдөл хамгаалах тухай мэдээлэл бага байгаа талаар дурьдлаа. Өгөгдөл хамгаалах тухай хуулийн ач холбогдол юу вэ?
-Мэдээллийн технологи хөгжиж буй өнөө цагт энэ хуулийн төсөл нь өндөр ач холбогдолтой юм. Мэдээллийн салбарт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах тухай ойлголт багтдаг. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь ажил хэргийн тасралтгүй чанарыг хангах, эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын үр ашиг, бизнесийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийг олон янзын аюул, заналаас хамгаалах ажиллагаатай холбоотой юм. Тиймээс энэ хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж иргэд, аж ахуй нэгж байгууллагад мэдээлэл өгөх, харилцан санал солилцох байдлаар явагдаж өнгөрлөө.
-Иргэд, аж ахуй нэгжийн зүгээс хуулийн төслийн хэлэлцүүлэгт ямар санал, хүсэлт илүү их ирж байгаа вэ?
-Одоогийн байдлаар хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа болохоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдож санал хүсэлтээ авсаар байгаа. Дараагийн хэлэлцүүлгээр энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.