Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны
газрын даргын 2014 оны … сарын … өдрийн
… дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуягын ивээл дор зохион байгуулж буй “Хиймэл дагуул- Бидний гараар” сэдэвт “КАНСАТ”сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх үндэсний хоёрдугаар уралдааны удирдамж
Нэг. Ерөнхий зүйл
Сансрын технологийн чиглэлээр дэлхийн олон орнуудад оюутан, залуучуудын дунд ”КАНСАТ” (can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай өөрөөр хэлбэр лаазанд багтах хэмжээний сонирхогчийн хиймэл дагуул юм.) тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулдаг. Энэ тэмцээнээр дамжуулан оюутан залуусыг хиймэл дагуулын дэвшилтэт техник технологи, үндсэн функцуудын үүрэг зориулалтыг ойлгох, үйлдэлд анализ хийх, сонирхолтой дизайны шийдэл гаргаж угсархад томоохон сургалт болж өгдөг.
Шинэчлэлийн Засгийн газрын 2012 оны 11 сарын 24-ний өдрийн 137 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуягын ивээл дор зохион байгуулж буй “Хиймэл дагуул- Бидний гараар” сэдэвт “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх үндэсний хоёрдугаар уралдааныг МТШХХГ-аас МУИС-ийн ШУС болон Монгол TV телевизтэй хамтран 2014 оны 03 сарын 20-оос 09 сарын 01 хооронд үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ нь Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон олон нийтийг сансар судлал, сансарын технологийг хөгжүүлэн нутагшуулах, олон улсын түвшинд нийцсэн сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж ашиглах, улмаар сансрын инженерчлэлийн мэргэжилтэнг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх үндсэн зорилготой.
Хоёр. Зорилго
“КАНСАТ”-ийг хөөргөх үзүүлбэр тоглолтын үеэр сургалтанд хамрагдсан багууд өөрсдийн бүтээсэн бүтээлийнхээ давуу талуудыг бусаддаа харуулах, сургалтын үеэр хийсэн сонирхогчийн хиймэл дагуулыг хөөргөх үзүүлбэр тоглолтыг олон нийтийг хамруулан зохион байгуулах бөгөөд энэхүү удирдамж нь хөөргөх үзүүлбэр тоглолтын дараа эцсийн шалгаруулалт хийхэд шаардлагатай заавар зөвлөмжөөр хангахад оршино.
Гурав. Хугацаа, байршил
Тэмцээний гол хэсэг болох хөөргөх үзүүлбэр тоглолт болон шалгаруулалт 2014 оны 5 сарын 24-нд Улаанбаатар хот Яармагын морин тойруулгын талбайд болно.
Дөрөв. Оролцогч багт тавигдах шаардлага
- Хөөргөх үзүүлбэр тэмцээнд мэдүүлгээ өгч, сургалтанд хамрагдсан, анхан шатны загварын үзлэг давсан багууд оролцоно.
- Багийн гишүүд нь бүгд сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан 1 багш, 5 оюутны бүрэлдхүүнтэй байна.
- Мөн КАНСАТ талбайгаас гарч хяналтгүй болсон тохиолдолд олж ирэх туслах багийг багууд санаачлагаараа бүрдүүлж, түргэн шуурхай, лацыг хөндөхгүйгээр олж ирнэ.
- Нэг оролцогч тухайн тэмцээн болж байгаа үед нэгээс илүү багт харъяалагдахгүй.
- Багууд нь тэмцээнд оролцох мэдүүлэгийг 2014 оны 04 сарын 10-ны өдрөөс өмнө ирүүлнэ.
- 2014 оны 05 сарын 5-ны өдөр Техникийн зөвлөлийн хуралд багийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож, аюулгүй байдлын зааварчилгаатай танилцаж, мандат авна. /Мандат аваагүй гишүүн оролцохгүй./
- Багууд өөрийн гэсэн оноосон нэр, жигд хувцастай байна.
- Тэмцээн эхлэхээс хагас цагийн өмнө багууд ирж өөрсдийн газрын станц, тэжээл, нотебоок, хэвлэгч, дагалдах хэрэгслүүдээ бэлтгэн нислэгийн зурвасаас 200м-ын радиустай зайд зассан талбай майхан, сурталчилгааны самбараа босгоно.
- Багууд өөрийн хөгжөөн дэмжигч нарыг зохион байгуулалттайгаар оролцуулна.
- Багууд тэмцээний дараа орчны цэвэр байдлыг хангана.
- Багууд өөрийн эд зүйлд анхаарал болгоомжтой хандах ба гээгдсэн эд зүйлсэд зохион байгуулагч хариуцлага хүлээхгүй.
Тав. КАНСАТ-д тавигдах нөхцөл шаардлага, анхан шатны бүрдүүлэлт
- КАНСАТ–ын антенн, бусад мэдрэгч төхөөрөмжүүд нь 330 мл стандартын ундааны лаазанд дотор багтаах (115 мм-ийн өндөртэй, 66 мм-ийн диаметртэй)хэмжээтэй байна.
- КАНСАТ–ын нийт масс нь лаазны хэмжээг оруулан 350 граммаас хэтрэхгүй байна.
- КАНСАТ–ыг нислэгийн туршид удирдаж явах шүхэр, лацнийт жинд тооцогдохгүй.
- КАНСАТ пуужингаас салах үеийг илрүүлэх автомат мэдээлэгчийг ашиглана.
- КАНСАТ–ын тэжээлийн үүсгүүр дор хаяж 20 минутын турш системийг хангах ёстой.
- Тэмцээнд оролцож буй багууд нэгдсэн форматаар өгөгдлөө шүүгчдийн газрын станц руу дамжуулах бөгөөд мэдээллээ дамжуулахдаа дараах форматыг ашиглана. Бүх багуудаас ирсэн мэдээллийг шүүгчид нягталж үнэн зөв эсэхийг шалгана. Шүүгчдэд ирэх мэдээлэл дунд нь ямар нэгэн дамжлагаар дамжих ёсгүй.
- Мэдээ дамжуулах форматын хэлбэр: <Багийн нэр>,<Пуужингаас салснаас хойших хугацаа>,<уртраг>,<Өргөрөг>,<Далайн түвшнөөс дээш өндөр>,<Температур>,<Даралт>,<Бусад>,<CR>
- Үүнийг үнэн зөв эсэхийг нягтлахын тулд график байгуулж харах жижиг хэмжээний програм хангамжтай байх. Энэ програм нь ирсэн өгөгдлийг багуудад текст файл байдлаар гаргаж өгдөг байна.
Зургаа. КАНСАТ-д тавигдах ерөнхий шаардлага ба төрлүүд
- Үндсэн систем: Кансатын үндсэн эд ангиуд зорилгын дагуу угсрагдсан байх ёстой. Бүх багууд программчлал хийхдээ тухайн агшны цаг хугацааг заавал цаг, минут, секунд, долоор оруулж өгнө. Энэ нь шүүх процесс ашиглана.
- Туслах систем: Тухайн баг хэрхэн боловсронгуй тохиромжтой дэд системийг сонгож хэрэглэсэн болохыг харгалзана. Дэд системийн хувьд тест хийхийг хүссэн бүхий л багуудын хувьд нээлттэй, сенсоруудын тоо хязгааргүй (агаарын даралт,орчны температур, утаа, өнцөг, аэрозол, агаарын тоосонцор хэмжигч г.м) жиндээ багтсан байх шаардлагатай. Энэ нь янз бүрийн шинжлэх ухааны туршилтыг гүйцэтгэхэд чиглэгдсэн байх ба нийгэмд хэрэгтэй ямар нэгэн үүрэг даалгаврыг амжилттай зөв гүйцэтгэх ёстой.
- Бүтэц загвар: Тухайн кансат нь өвөрмөц шийдэл, дизайн загвартай байж болно. Энд сансат нь пуужингаас салсны дараа ямарч хэлбэр, загварт шилжиж болно.
- Буцах үйлдэл хийх Comeback төрөл: Олон улсад буцах үйлдэл хийх ангилалын кансатууд байдаг. Энэ төрөл бол Кансат газардсаныхаа дараа үйлдэл хийж тодорхой цэгт хамгийн ойрхон дөхөж ирэх даалгавар биелүүлэх зорилготой. Энэ төрөлд оролцох сонирхолтой багууд 4 сарын 10 ны дотор захиалга өгөх шаардлагатай. Кансатын өндрийн хэмжээ13 см-аас хэтрэхгүй байхыг анхааруулж байна. Үндсэн үнэлгээ нь буцаж хэр ойрхон байхаас хамаарч үнэлэгдэнэ.
Долоо. Шүүх ажиллагааны журам
- Шүүх комисс нь МТШХХГ-аас тушаалаар батлагдсан таван хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Шүүгчдийн бүрэлдэхүүн нь багийн ерөнхий бэлтгэл /техникийн зөвлөлийн хуралд оролцсон байдал, хувцаслалт, цаг барилт гэх мэт/, гарааны талбай дахь КАНСАТ бүрийн анхан шатны үзлэг, хөөргөлтийн үеийн бэлтгэл, гүйцэтгэл, хөөргөлтийн дараах мэдээлэл боловсруулалт, тайлагнах, хөгжөөн дэмжигч зэрэгт нэгдсэн оноо өгч дүгнэнэ.
- Оноог дараах байдлаар цуглуулна.
№ |
Гүйцэтгэл |
Оноо |
1. |
Багт тавигдах шаардлага /Дөрөвдүгээр зүйл/, нийт 15 оноо. |
|
Сургалтанд суусан ирц, цаг барилт, техникийн зөвлөлийн хуралд оролцсон байдал, хугацаандаа юмаа өгсөн байдал, |
5 |
|
Аюулгүй байдлын дүрэм хангах байдал |
5 |
|
КАНСАТ-ын шаардлага хангасан байдал, анхан шатны үзлэг /Тавдугаар зүйл/ |
5 |
|
2. |
Кансатын бүтэц загвар, шийдэл. нийт 10 оноо. |
|
Өвөрмөц шийдэл, дизайн загвартай /Пуужингаас салсны дараа өөр хэлбэр загварт шилждэг // |
5 |
|
Бат бөх, тэсвэртэй байх |
5 |
|
3. | Мэдээлэл дамжуулалт нийт 40 оноо. (*) | |
GPS байрлалын мэдээлэл |
10 |
|
Зураг авах эсвэл бичлэг хийх (бичлэг шууд дамжуулах нэмэлт оноо тооцохгүй) |
10 |
|
Агаарын даралт |
5 |
|
Орчны температур |
5 |
|
Өнцөг |
5 |
|
Утаа, тоосонцор, бусад бодис |
5 |
|
Аэрозол |
5 |
|
Салхины эрчим, чиглэл |
5 |
|
бусад |
5 |
|
4. |
Буцах үйлдэл хийх. нийт 15 оноо.(**) |
|
Шүхэрээр удирдаж болно |
|
|
Явагч төхөөрөмжтэй байж болно |
|
|
Өөр шийдлээр |
|
|
5. | Мэдээлэл боловсруулалтынүнэлгээ, тайлагнах байдал, нийт 20 оноо |
|
Боловсруулалт /Ерөнхийдараалалын 7-ыг харнауу/ |
10 |
|
Хугацаандаа багтаж, тайлагнасан байдал /график, интерфэйс/ |
10 |
|
Нийт |
100 |
(*) Энэ нь хэдэн ч төрлийн сенсор байж болно. Үүргээ хэрхэн амжилттай биелүүлж буйгаас хамаараад сенсор болгон 5 оноотой. Эдгээр сенсор нь янз бүрийн шинжлэх ухааны хэмжилт туршилтыг гүйцэтгэхэд чиглэгдсэн байна. Энд баг бүр өөр өөр нэмэлт туршилтуудыг гүйцэтгэх ба энэ нь орчин үеийн нийгэмд хэрэгтэй ямар нэгэн үүрэг даалгаврыг амжилттай зөв гүйцэтгэх төдийгүй шинжлэх ухааны ач холбогдолтой байх ёстой.
(**) Буцах үйлдлийг ямарч шийдлээр гүйцэтгэж болно. Амжилттай гүйцэтгэсэн байдлаар нь дүгнэнэ.
Найм. Ерөнхий дараалал.
- 2014 оны 05 сарын 24-ны өдөр зохион байгуулагдах талбайд 08 цагт багууд бүрэн бүрэлдэхүүнээр цуглаж, байр талбай, майхан, тэжээлийн эх үүсвэр зэргийг 30 мин дотор бэлтгэнэ.
- Багууд 8:30-д анхан шатны үзлэгт хамрагдаж, багийн ахлагч нар хөөргөх пуужинг санамсаргүй байдлаар сугална.
- Хөөргөх түлш болон хөөргөх дараалалыг мөн санамсаргүй байдлаар сугална.
- Багууд зохион байгуулагч нарын удирдлага дор КАНСАТ-ыг пуужинд байрлуулна.
- Хөөргөлтийг МАСА (Монголын нисэх загварын спортын нийгэмлэг) зааврын дагуу зохион байгуулах бөгөөд хөөргөх талбай руу зөвхөн багийн ахлагч, нэг гишүүний хамт очиж пуужин байршуулах үйлдлийг ажиглана.
- КАНСАТ газардсны дараа радио дохиог унтрааж шүүгдийн ширээн дээр байрлуулна.
- Мэдээлэл боловсруулалтын үнэлгээ нь үр дүнг хэрхэн харуулснаар тооцогдох учраас КАНСАТ газардсанаас хойш хөөргөсөн дараалалаар 1 цагийн дотор гаргаж танилцуулна.
- Баг бүр КАНСАТ–аа хөөргөж, олж авсан мэдээлэлд анализ хийн үр дүнг 10 минутад багтаан PPT форматаар танилцуулна. Танилцуулгад дараах мэдээлэлүүдийг заавал багтаана. Үүнд:
- Кансатын зорилго
- Үндсэн ба Туслах эд ангиудийн үүрэг
- Ажиллагааны зарчим
- Кансатаас авсан мэдээллийн үнэн бодит байдал
- Нэмэлт бүртгэгчүүдийн үүргээс хамаарсан үнэлгээнүүд
- GPS-ийн тракторын зураглалыг хийж үзүүлэх
- Авсан зураг эсвэл бичлэгийг үзүүлэх
- Дүгнэлт
Ес. Хөөргөх талбай дээрх үйл ажиллагааны журам
- Хөөргөх талбайн бэлтгэл, үйл ажиллагааг МАСА (Монголын нисэх загварын спортын нийгэмлэг) зааврын дагуу зохион байгуулна.
- Хөөргөлтийн үеийн нарийвчилсан заавар болон аюулгүй ажиллагааны журмыг техникийн комиссын үеэр МАСА танилцуулна.
- Пуужин хөөрөх үед дэлбэрэх эрдэл байдгийг багууд хүлээн зөвшөөрөх бөгөөд эрсдлийг зохион байгуулагч тал хариуцахгүй.
- Багийн алдаанаас бус бусад тодорхой шалтгааны үүднээс нислэг амжилтгүй болвол шүүгчдийн зөвшөөрлөөр тэмцээний сүүлийн хэсэгт дахин хөөргөлтийг нэг удаа хийж болох ба нийт оноонд нөлөө үзүүлэхгүй.
- Цаг агаарын байдлаас хамааран ерөнхий хуваарьт өөрчлөлт орж болох ба шүүгчдийн бүрэлдэхүүн албан ёсоор мэдэгдэж хойшлуулна.
Арав. Аюулгүй ажиллагааны дүрэм.
- Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх;
- Гар утас болон радио дамжуулагчийг 200 м–ын радиуст хэрэглэхгүй байх;
- Хориотой бүсэд тамхи, галт бодис, шатах аюултай хэрэглэхгүй байх;
- Пуужинг бууж ирэх үед барьж авахгүй байх;
- Хөөргөлтийн талбайд гэрийн тэжээмэл амьтан, мал оруулахгүй байх;
- Хөөргөх дохио өгснөөс хойш хүн бүр пуужинд анхаарлаа хандуулах ба хэрэв пуужин хазайх, чиглэлээ өөрчилсөн тохиолдолд биеэ хамгаалахад бэлэн байх;
- КАНСАТ болон пуужингийн эд ангиуд хөөргөлтийн талбайгаас олдвол хөөргөлтийн багийн гишүүд зохион байгуулагчдад авчирч өгнө.
- Тэмцээний үед хүүхдийг асран хамгаалагч нь хариуцах үүрэгтэй.
Арван нэг. Шагнал.
Нийт онооны дүнгээр I байр, II байр, III байр, Тусгай номинаци тус бүр нэгийг шалгаруулна.
- 1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- 2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- 3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- Тусгайлсан баг шалгаруулж олон улсын тэмцээнд оролцуулах. Баг тус бүрээс шилдэг гишүүн сонгоно,уг гишүүдээс шалгарсаннийт 5 оюутан нийлж OPEN буюу НЭЭЛТТЭЙ ангилалын Кансат хийж олон улсын тэмцээнд оролцоно. Энд багийн оролцогчид үндэсний тэмцээнд орсон багийнхаа Кансатуудыг авч явж энгийн ангилалд оролцож болно.
Холбогдох хаяг: МТШХХГ,Сансар, радио холбооны хэлтэс
БНХШУС-ийн Сансар судлал/зайнаас тандан судлалын олон улсын лаборатори
Мэргэжилтэн Оюунцэцэг, Ё.Оюун-Эрдэнэ, Др.Б.Сувданцэцэг
Утас: 976-11-310554, 96098985,91100002, 99761800
И-мэйл:oyuntsetseg@itpta.gov.mn,oyunerdene.yo@itpta.gov.mn, suvd16@yahoo.com