logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Блог
  • SpaceX компанийн Crew Dragon хөлгөөр NASA-ын хоёр нисгэгчийг эх дэлхийд буцаан авч ирснээр хүн төрөлхтөний сансрын нислэгийн шинэ эринг эхлүүллээ

SpaceX компанийн Crew Dragon хөлгөөр NASA-ын хоёр нисгэгчийг эх дэлхийд буцаан авч ирснээр хүн төрөлхтөний сансрын нислэгийн шинэ эринг эхлүүллээ

1_ysh8WBHD3z4IY9AD11NxdQ
August 12, 2020 152

2002 онд анх SpaceX компанийг үүсгэн байгуулж байхдаа Элон Маск өөрөө хүртэл боломжгүй хэмээн бодож байсан гайхалтай амжилтад хүрснээр хүн төрөлхтөн сансрын уудмаар аялж эхэллээ.

NASA-ын нисгэгчид болох Боб Беннкен, Даг Херли нар дэлхийн тойрог замд хийсэн 27 сая миль нислэгийн дараагаар өнгөрсөн долоо хоногийн Ням гаригийн үдээс хойш эх дэлхийдээ эсэн мэнд эргэн ирлээ. Нисгэгчдийг SpaceX компанийн шинэ Crew Dragon сансрын хөлгөөр тээвэрлэсэн бөгөөд АНУ-ын зүүн эргийн цагаар 14:48 цагт Флорида мужийн Пенсакола хотын ойролцоо Мексикийн буланд амжилттай газарджээ.

Нислэгийн багийнхан 63 хоногийн турш байрласан Олон улсын сансрын станцаас салж, хэд хэдэн манёвр хийн, улмаар дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ Фаренгейтийн 3500 хэмийн халууныг ажрахгүй даван шүхрээ амжилттай задлан газардсан байна. Тун удалгүй буюу 16 цагийн орчимд SpaceX болон NASA-ын аврах багийнхан нисгэгчдийг хөлгөөс гарган авчээ.

Image for post

Хүн төрөлхтөний сансрын түүхэн дэх хамгийн хүнд бөгөөд хамгийн чухал даалгавар болох сансрын уудам руу биднийг илгээж, мөн гэрт маань аюулгүй авчирсан энэхүү үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн Та бүхэндээ талархаж байна хэмээн нисгэгч Бенкен сансрын хөлгөө орхин гарахдаа хэлсэн байна. Багийнхан өөрсөддөө хөлгийг Endeavour буюу хүчин чармайлт хэмээн нэрлэснээ ярьжээ.


NASA-ын Арилжааны нислэгийн хөтөлбөртэй хийсэн 2,7 тэрбум ам.долларын гэрээт ажлын хүрээнд энэхүү хөлгийг SpaceX компани бие даан зохион бүтээж, үйлдвэрлэсэн бөгөөд энэхүү санхүүжилт нь тус компанийн чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсноос гадна хөлгийн багийнхны 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Demo-2 туршилтын нислэг зэрэг хэд хэдэн даалгаврыг гүйцэтгэхэд зориулагдсан байна.

Demo-2 хөлгийг хөөргөснөөр SpaceX компани нь АНУ-ын нутаг дэвсгэрээс сансрын уудам руу 9 жилийн хугацаанд хийгдээгүй байсан сансрын нислэгийн гацалтыг зогсоолоо хэмээн үзэж байна. Түүнчлэн энэхүү үйл явдал нь NASA-д Олон улсын сансрын станц руу нислэг үйлдэх шинэ боломжийг нээн, Сар луу дахин аялах, улмаар Ангараг гаригт хүрэх ажлыг эрчимжүүлнэ гэж найдаж байна.

“Сайн мэдээ ховорхон сонсогдож буй хүнд хэцүү энэ цаг үед Дэлхий хэмээх гаригийн аль өнцөг, тохойд амьдарч байгаагаас үл шалтгаалан нийт хүн төрөлхтөнд сайн зүйлсийн нэг тохиолоо гэж би бодож байна. Энэ үнэхээр сайхан үйл явдал боллоо. Таны нэг өдрийг ч гэсэн гэрэлтүүлж чадсан гэж найдаж байна. Би тийм ч шүтлэгтэй нэгэн биш хэдий ч үүний төлөө чин сэтгэлээсээ залбирсан.” хэмээн NASA-ын шууд нэвтрүүлгийн үеэр Элон Маск хэлжээ.

“Бид урьд өмнөх шигээ машин техник, тоног төхөөрөмж худалдан авч, эзэмшин ашиглахыг хүсэхгүй байна. Бид энэхүү нам орбитын арилжааны тогтвортой зах зээлийн олон үйлчлүүлэгчдийн нэг байхыг хүсч байна. Энэ бол хүн төрөлхтөний сансрын нислэгийн шинэ эринг эхлүүлж байна. NASA энэ шинэ үеийн хэрэглэгч болж байна. Бид хүчирхэгч харилцагч, сайн хамтрагч байхыг эрмэлзэж байна. Гэхдээ бид сансрын уудмыг ашиглах цор ганц хэрэглэгч байхыг хүсэхгүй байна.” хэмээн NASA-ын дарга Жим Брайданстан хэлсэн байна. Үүнээс харахад Crew Dragon хөлгөөр сансрын нисгэгчдийн эсхүл энгийн иргэдийн нислэг үйлдэх зөвшөөрлийг NASA-аас хэдхэн долоо хоногийн дотор гаргаж өгөх магадлалтай юм.

Demo-2-оос өмнө буюу 2011 оны 7 дугаар сараас хойш АНУ нь сансрын нисгэгчтэй нислэг өөрийн нутаг дэвсгэрээсээ үйлдээгүй байна. Энэхүү 9 жилийн хугацаанд NASA өөрийн нисгэгчийг сансарт илгээх болон буцаахдаа ОХУ-ын Союз хөөргөгч системийг ашиглахаас өөр аргагүй байсан бөгөөд зардлын хувьд улам бүр нэмэгдсээр байв. Хугацаа өнгөрөх тусам Оросын талаас NASA-ын сансрын нисгэгчдийн хоёр талын нислэгийн төлбөрт нэхэмжлэх дүн улам бүр нэмэгдсээр 2008 онд 21 сая орчим ам.доллар байсан ханш 2020 оны 10 дугаар сард төлөвлөгдсөн аяллын байдлаар зөвхөн нэг суудал 90 гаруй сая ам.доллар хүрэх хүртэл өссөн байна. Гэтэл SpaceX компанийн Crew Dragon хөлгийн нэг суудал 55 сая ам.долларын (NASA-гийн 2.7 тэрбум долларын санхүүжилтээс гадна) өртөгтэй байхаар тооцоолж байгаа тухай тус агентлагийн Ерөнхий байцаагч мэдэгдлээ.

Түүнчлэн Союзын хөөргөлт бүрт NASA-ын сансрын нисгэгч нарт нэг, хоёрхон суудал оногдож байсан нь нэг удаадаа 13 хүртэлх тооны хүмүүсийг багтаах хүчин чадалтай Олон улсын сансрын станцыг АНУ бүрэн дүүрэн ашиглах боломжийг хязгаарлаж байлаа. Хамгийн сэтгэл түгшээж байсан асуудал бол NASA зөвхөн ганц хөөргөгч системээс дэндүү их хамааралтай болсон явдал байлаа. Сүүлийн жилүүдэд Союз хөөргөгчтэй холбоотой учир битүүлэг доголдол, амжилтгүй хөөргөлт зэрэг нэн даруй ослын буулт хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн хэд хэдэн дуулиант асуудлуудын араас NASA болон бусад сансрын байгууллагуудын хувьд туйлын түгшүүртэй байдалд байсан билээ. Тиймээс ч SpaceX компанийн Demo-2 нислэг болон ойрын үед төлөвлөж буй Boeing’s CST-100 Starliner сансрын хөлгийн туршилтын нислэг амжилттай болсноор АНУ-ын сансрын нисгэгчдийн хувьд энэхүү тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдал ард үлдэх нь дамжиггүй.

“Энэ бол мөрөөдлийн туйл юм. Энэ бол мөрөөдөл биелэх агшин юм. Үнэн хэрэгтээ надад ч бас маш хачин жигтэй санагдаж байна.” гэж SpaceX компанийн захирал Элон Маск нислэг үйлдэхээс өмнө 5 дугаар сард “CBS This Morning” телевизийн хөтөлбөрт оролцох үеэрээ хэлж байжээ.

Demo-2 хөлгийг амжилттай бүтээснээрээ SpaceX компани анх удаа хүмүүсийг сансарт аялуулах бодит туршлагыг олж авч байгаа бөгөөд энэ нь компанийнхаа ирээдүйг өөдрөгөөр харж, том зорилго өвөртөлсөн Элон Маскын хувьд асар чухал үйл явдал юм. Компани сансрын уудамд жуулчдыг аялуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сансрын аялал жуулчлалын Space Adventures компаниар дамжуулан 4 суудал борлуулсан тухайгаа өнгөрсөн 2 дугаар сард зарласан юм. Тун удалгүй 3 дугаар сард NASA дахь Олон улсын сансрын станцын менежер аснаар удирдуулсан Axiom Space компани SpaceX компанитай гэрээ байгуулсан тухай мэдээ цацагдсан билээ. Тэр ч бүү хэл, жүжигчин Том Круиз кино зураг авалтынхаа Олон улсын сансрын станц дээрх хэсгийг хийхээр Crew Dragon хөлгийн нислэгийн захиалгыг өгөөд байна.

Гэхдээ Элон Маскийн гол зорилго бол эхний ээлжинд хүмүүсийг Сарыг тойрон аялуулах, дараагаар нь Сарны гадаргуу дээр буух, бүр цаашилбал Ангарагийн хот байгуулах явдал юм. Түүний туйлын зорилго нь улаан гариг дээр 1 сая оршин суугчдыг аваачих юм.

NASA-ын зүгээс хүн төрөлхтөнг Сар, Ангараг руу аялуулах түүний зарим хүсэл эрмэлзлийг дэмжиж байгаа ба Crew Dragon хөлгөөр өөрсдийн нисгэгчдийг сансрын станц руу илгээсэн нь үүний тод илрэл юм.

“Дараагийн нэг чухал зүйл бол арилжааны сансрын станцыг байгуулах явдал юм. Арилжааны сансрын станцын зах зээлийг бий болгоход бид өөрчлөлтийг хүлээн авах чадвартай байх хэрэгтэй.” гэж Жим Брайданстан онцолсон байна.

Demo-2 хөлгийг хөөрсний дараа зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр түүнд эсхүл SpaceX компанид эргэлзэж байсан хүмүүст хандаж хэлэх үг бий эсэх талаар Business Insider-ийн асуусан асуултад Элон Маск: “Чин үнэнийг хэлэхэд би ч өөрсөддөө эргэлзэж байсан. SpaceX-ыг анх байгуулж байхдаа магадгүй бидэнд тойрог замд хүрэх 10%-ийн л боломж байна гэж би бодож байсан. Тиймээс ч бидэнд эргэлзэж байсан тэдгээр хүмүүст хандан ‘Ер нь бол Таны зөв’ гэж хэлмээр байна. Дөрвөн удаагийн оролдлогын дараагаар л Falcon-1 пуужинг дөнгөж тойрог замд хүргэж чадсан. Ер нь ингэхэд эдгээр эргэлзэж байсан хүмүүсийн магадлал ч зөв байсан. Гэхдээ аз болоход хувь заяа бидэн рүү инээмсэглэж, өнөөдрийн энэ өдөрт хүргэсэн байна” гэж хариулжээ.

Эх сурвалж: Business Insider

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.