Сансрын холбооны үндэсний хиймэл дагуул төсөл
Зорилго ба үйл ажиллагаа:

- Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, “ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.
- САНСРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар байгуулсан.
- Тус зөвлөл нь Үндэсний хиймэл дагуул төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд дэмжлэг үзүүлж ирсэн. Зөвлөлийн бүрэлдэхүүнд 2017 оны 5 болон 12 сард мөн 2018 оны 12 дугаар сард өөрчлөлт орсон.
ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨТӨЛБӨР
- Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор Монгол Улсын “ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ” хөтөлбөрийг баталсан
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах зорилго бүхий САНСРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ- ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар байгуулсан.
САНСРЫН ХОЛБООНЫ ДАГУУЛУУДЫН ГЕО БАЙНГЫН БАЙРШИЛ
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тогтоосон сансрын холбооны гео байнгын байршлын хиймэл дагуулуудын хамаарлын ерөнхий бүс