logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Байгууллагын түүх
  • 2014 оны 2 дугаар сар.

2014 оны 2 дугаар сар.

August 7, 2020 118

УИХ-ын 2014 оны 75 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 387 тоот тогтоолоор Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын орон тооны дээд хязгаарыг баталсан.

“Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг батлах тухай” Ерөнхий сайдын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 40 тоот захирамжаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсан болно. Үүнд:

а)  Харилцаа холбоо, шуудангийн хөгжлийн хэлтэс (Сансрын холбооны асуудал хариуцсан нэгжтэй);

б) Мэдээллийн технологийн хэлтэс (Инновацийн асуудал хариуцсан нэгж, Цахим засгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан нэгжтэй);

в)  Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны хэлтэс;

г)  Төслийн удирдлагын хэлтэс;

д) Хяналт-шинжилгээ, статистикийн хэлтэс.

Энэ хугацаанд Засгийн газрын бодлоготой уялдуулан 7 зорилтыг дэвшүүлэн ажилласан бөгөөд дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулсан. Монгол Улсын их хурлаас баталсан “Цахим гарын үсгийн тухай” хуулийн хүрээнд тоон гарын үсгийн талаар баримтлах бодлогыг батлан, тоон гарын үсгийн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэлээ.

         Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар 2025 он хүртэл баримтлах бодлогыг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд байна.

       Монгол Улсын “Мэдээлэл холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 2014 онд 6652 км шилэн кабель татаж, нийт 133 аймаг, сумдад тоног төхөөрөмжийг шинээр суурилуулан, Монгол Улсын 21 аймаг, 160 сум сууринд нийт 19257 км шилэн кабелийн сүлжээтэй болсон.  Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар гаргуулснаар үр дүнд нь цахим үйлчилгээний хувьд хот хөдөөгийн ялгаа арилж, төрийн цахим үйлчилгээг иргэд байршлаасаа үл хамааран  цаг алдалгүй, түргэн шуурхай хүртэх зэрэг олон таатай боломж нээгдсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 67 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу хөдөө орон нутагт хэрэглэгчийн интернетийн доод хурдыг 300kбит/сек, үнэ тарифыг 17600 төгрөг болгосон.

“Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 7-р сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд бүрэн шилжүүллээ.

       Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 101 тоот тогтоолоор батлагдсан “Цахим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд  “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох” төслийг 2012 оноос, “Иргэдийн өргөдөл гомдлынухаалаг тайлангийн систем нийлүүлэх” төслийг 2013 оноос эхлэн тус тус хэрэгжүүлж 2014 оны 5 дугаар сард улс даяар нийт 108 ширхэг төрийн үйлчилгээний цахим машин /ТҮЦ/-ыг байрлуулж, мэдээллийн системийг суурилуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэв. 

 Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу  www.ezasag.mn сайт ажиллуулж эхэлснээр эхний ээлжинд иргэд гар утас, таблет, зөөврийн компьютерээс төрийн 25 үйлчилгээг авах боломжийг бүрдүүлсэн. Цаашид төрийн 167 үйлчилгээг цахимаар хүргэх боломжтой болж байгаа бөгөөд энэ нь төрийн шуурхай үйлчилгээний төрөл 10 дахин нэмэгдэж, хүнд суртлыг 10 дахин багасгаж байгаа болно.

Шилэн дансны тухай хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхтэй холбогдуулан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-тай танилцаж Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулав. Уг журмыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар батлуулав. Мөн хуулийн хэрэгжилттэй холбогдуулан төрийн захиргааны төв байгууллагуудад зааварчилгаа, мэдээлэл өгч ажиллах ажлын хэсгийг тус газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 313 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.