Мэдээлэл холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж эхлэв. Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Холбооны сүлжээний төрийн өмчит компани байгуулах тухай” 186 дугаар тогтоол гарч тус байгууллагын харъяа Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төв болон Монголын Цахилгаан холбоо ХК-ийн түрээсээр ашиглаж байгаа суурь, салбар сүлжээний тоног, төхөөрөмж, барилга байгууламжийг түшиглэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах чиг үүрэгтэй, төрийн өмчит Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК байгуулагдав. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2004-2006 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар “Мэдээлэл, харилцаа холбооны салбар 2004-2006 он” товхимлыг англи, монгол хэл дээр бэлтгэж хэвлүүлэв.