Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 85 жилийн ойн баяр болов. Энэ баяраар МУ-ын Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаар зарлиг гарч тус газрын мэргэжилтэн Нансалжав “Монгол Улсын гавъяат холбоочин” цол, тэмдгээр, дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, зөвлөх Л.Банзрагч, хэлтсийн дарга Г.Басанжав, нягтлан бодогч Д.Нямсүрэн, мэргэжилтэн Н.Баатарсүрэн, МХХХТ-ийн дарга Д.Долгорсүрэн нар “Алтангадас” одон, ахлах мэргэжилтэн Т.Наранмандах, мэргэжилтэн Д.Сарантуяа, Г.Энхбаяр, Ц.Ганболд нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнуулав. Дэлхийн банкны 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. Тус газрын харъяанд төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулав. Ерөнхий сайдын 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар захирамжаар тус газрын дэд даргаар Лувсангийн Баяраа томилогдов. БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны ”КОЙКА” байгууллагатай хамтран “Төрийн байгууллагын энтерпрайз, архитектур боловсруулах” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн тайланг Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр танилцуулж хүлээлгэж өгөв.