logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN

Шинэ мэдээ

“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа.

August 11, 2020

Сансрын холбооны үндэсний хиймэл дагуул төсөл

August 11, 2020

Дональд Трамп Хятадын TikTok, WeChat-ийг хориглох зарлиг гаргалаа

August 11, 2020

IBCOL Mongolia: Олон Улсын Блокчэйн Олимпиадын Монгол дахь шалгаруулалтыг танилцуулах нь

August 11, 2020

Дижитал шилжилт байгууллагыг тогтвортой хөгжилд хөтлөх нь

August 11, 2020
received_606105610303834-1
1_gF7RBa1A6wA3sflJph3Tjw
August 7, 2020 141

Хэнтий аймгийн Биндэр сумын баянгол багт үүрэн холбооны 2G, 4G сүлжээг нэвтрүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөөгийн иргэдэд харилцаа холбооны дэвшилтэт технологийн үйлчилгээг хүргэх зорилгоор ХХМТГ-ын харьяа Бүх Нийтийн Үйлчилгээний Үүргийн Сангийн хөрөнгөөр Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багт үүрэн холбооны 2G, 4G сүлжээг нэвтрүүлж нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ХХМТГ болон төслийн гүйцэтгэгч Юнител компанийн төлөөлөл оролцож ард иргэдэд шинэ үйлчилгээний давуу талыг танилцууллаа. Баянгол багийн иргэд өндөр хурдны интернэтэд холбогдож хүсэн хүлээсэн үйлчилгээг авах боломж бүрдсэнд туйлын баяртай байгаагаа илэрхийлж байна.

Энэхүү төслийн үр дүнд манай улсын алслагдсан багуудын нэг болох Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн ард иргэд яриа, мессэжний үйлчилгээнээс гадна гар утас болон бусад хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийг ашиглан өндөр хурдаар өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг авах боломж бүрдэж, хөдөөгийн иргэд аюулгүй орчинд амьдрах, малчдыг мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг орон зайн тэгш бус байдлаас үл хамааран авах боломжоор хангах чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн онд Хэнтий аймгийн Дадал сумыг шилэн кабелийн сүлжээнд холбосноор тус аймгийн бүх сум өндөр хурдны сүлжээнд холбогдож, харилцаа холбооны дэвшилтэт технологийн үйлчилгээг авах боломж бүрдэж байсан бол өнөөдөр багийн түвшинд энэхүү боломж бүрдэж байгаараа онцлог үйл явдал боллоо.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.