Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Баруун хойд политехникийн их сургуульд /Northwestern Polytechnical University/ 2020 оноос элсэн орох Докторын дараах эрдэм шинжилгээний тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
БНХАУ-ын соёл иргэншлийн өлгий нутаг, эртний Торгоны замын төгсгөл болох түүхт Сиан хотод оршдог Баруун хойд политехникийн их сургууль нь БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэлийн технологийн яамны харьяа орон зай, сансар судлал, далайн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг эрдэм шинжилгээ, судалгааны сургууль юм.
Суралцах чиглэл:
- Механик инженер
- Сансар болон одон орон судлалын шинжлэх ухаан, технологи
- Компьютерийн шинжлэх ухаан, технологи
- Хяналтын технологи ба инженерчлэл
Хугацаа: Судалгааны ажлаас хамаараад 2-4 жил
Тэтгэлэгийн хэмжээ:
- Судалгааны ажлын тэтгэлэг жилийн 120,000 юань
- Амьжиргааны тэтгэлэг жилийн 60,000 юань
- Байрны зардал сарын 2,000 юань
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 35 нас хүрээгүй байх;
- Докторын зэрэгтэй байх
- Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
Бүрдүүлэх материал:
- Докторын дараах хөтөлбөрийн анкет /татаж авах/
- Сүүлийн 3 жилийн хугацаанд Докторын зэрэг хамгаалсан дипломны хуулбар, эсвэл одоо суралцаж байгаа тохиолдолд судалгааны ажлаа хэзээ хамгаалах тухай комиссын тодорхойлолт /гадаадын нэр хүндтэй сургууль болон Монгол Улсын шилдэг 3 сургуулийн төгсөгч байх/
- Докторын судалгааны ажлын хураангуй /англи хэлээр/
- Докторын судалгааны ажил /Судалгааны ажлаа англи хэлээс өөр хэлээр бичсэн тохиолдолд 10-аас дээш хуудас бүхий англи хэл дээрх хураангуйг бэлдэх/
- Ажил, сургууль, эрдэм шинжилгээний ажлуудын намтар
- Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
- Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /татаж авах/
- TOEFL, IELTS онооны гэрчилгээ
- Цагдаагийн тодорхойлолт
- Гадаад паспортын хуулбар
Шалгаруулалт:
Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдыг ХХМТГ-аас эхний шатны ярилцлагад урих ба шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Баруун Хойд Политехникийн их сургуулиас гаргана.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Холбоо барих хаяг:
ХХМТГазар, Гадаад хамтын ажиллагааны алба, 100 тоот
Утас: 329236, 99283868 /П.Ариунтуул/
Цахим шуудан: foreignrelation@cita.gov.mn,
Харилцаа холбоо, мэдээллийн технолгийн газар