logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • ОЛОН УЛСЫН САНСРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ МОНГОЛ УЛСАД БОЛЛОО

ОЛОН УЛСЫН САНСРЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ МОНГОЛ УЛСАД БОЛЛОО

November 7, 2019 39

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (АНДСХАБ)-ын Удирдах зөвлөлийн 13 дах хурал 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд Монгол Улсад боллоо. Гишүүн орнуудын удирдлагуудын төлөөлөл бүхий Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат удирдан явууллаа.

Хуралд Бангладеш, БНХАУ, Иран, Монгол, Пакистан Перу, Тайланд, Турк  зэрэг улсын удирдах түвшний 50 орчим төлөөлөгчид оролцож АНДСХАБ-ын үйл ажиллагааг дүгнэн, санхүүгийн болон аудитын тайлан, хөгжлийн төлөвлөгөө, гишүүнчлэлийг өргөжүүлэх бодлого, баримтлах журам зэрэг нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Түүнчлэн хурлын үеэр тус байгууллагын боловсрол, сургалтын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд БНХАУ-ын Баруун хойд Политехникийн их сургууль, Харбины технологийн институцитэй хамтран ажиллах гэрээ болон хиймэл дагуулын мэдээ хамтран ашиглах чиглэлээр Хятадын үндэсний сансрын агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь гишүүн орнуудын хувьд сансрын технологи, түүний хэрэглээний чиглэлээр хүний нөөцөө чадавхижуулахад чухал алхам болсоныг хуралд оролцогчид онцоллоо.

АНДСХАБ нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь сансрын салбарыг энхийн зорилгоор ашиглах засгийн газар хоорондын байгуулага юм. Сансар судлал, сансрын технологи ба хэрэглээ, сургалт гэсэн үндсэн чиглэлүүдийг хамарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд одоогийн байдлаар эгнээндээ Монгол, Хятад, Бангладеш, Иран, Пакистан, Тайланд, Турк, Перу гэсэн найман үндсэн гишүүн, нэг ажиглагч гишүүн болох Мексик, сонирхогч гишүүн Индонези болон Египет гэсэн улсуудыг багтаадаг. Манай улс энэхүү байгууллагыг үүсгэн байгуулагч орны нэг бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажилладаг.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.