logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ “ХУР” СИСТЕМИЙГ МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ОПЕРАТОР КОМПАНИУД ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ “ХУР” СИСТЕМИЙГ МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ОПЕРАТОР КОМПАНИУД ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ

May 14, 2018 33

Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүн опертор компаниуд Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг үйлчилгээндээ нэвтрүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн, Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн Ерөнхийлөгч Ч.Энхмэнд болон бусад албаны хүмүүс, оператор компаниудын удирдлагууд оролцлоо.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүн компаниуд “ХУР” системийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Үүнд Монголын цахилгаан холбоо, Мобиком корпораци, Скайтел, Юнител компаниуд багтаж байна. Дээрх байгууллагууд нь үйлчилгээгээ хялбаршуулж цаасгүй технологи, чирэгдэлгүй үйлчилгээг хүргэдэг болсныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас батламжлан батламж гардууллаа.

Ийнхүү “ХУР” системд төрийн байгууллагаас гадна хувийн хэвшил нэгдэж байгаа нь төр, хувийн хэвшлээ дэмжиж” систем нь ТҮЦ машины дараагийн хувилбар бөгөөд илүү хялбаршуулсан, цаг хугацаа хэмнэсэн, цахим мэдээллийн бааз юм. Цахим засаглал, цаасгүй технологи, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг нэвтрүүлээд байгаа билээ. Одоогоор төрийн 27 байгууллага “ХУР” системээр дамжуулан  иргэдийн цаг завыг хэмнэж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлээд байна.

Иргэд төрийн болон хувийн хэвшлээс үйлчилгээ авахын тулд олон төрлийн лавлага, хуулийн байгууллагын баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Харин “ХУР” систем дээрх мэдээллийг нэгтгэж цахим хэлбэрт шилжүүлснээр иргэн зөвхөн цахим үнэмлэхтэй ирж хурууны хээгээ уншуулаад үйлчилгээ авах боломж бүрдэж байна.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.