logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “МОНГОЛ ШУУДАН” ХК шуудангийн үйлчилгээний жишиг салбараа нээлээ

“МОНГОЛ ШУУДАН” ХК шуудангийн үйлчилгээний жишиг салбараа нээлээ

October 27, 2017 44

“Монгол Шуудан” ХК дэлхийн дэвшилтэт технологид суурилсан, чанартай, цогц үйлчилгээг хэрэглэгч бүрт хүргэх зорилгын хүрээнд орчин үеийн үйлчилгээний стандарт шаардлагад нийцсэн шуудангийн үйлчилгээний жишиг салбараа нээлээ. Жишиг салбарын нээлтийн арга хэмжээнд “Монгол Шуудан” ХК-ын ТУЗ-ын дарга Д.Нарангэрэл, ТУЗ-ын гишүүн Ч.Эрдэнэчимэг, С.Мөнгөнцэцэг, “Монгол Шуудан” ХК-ын Гүйцэтгэх Захирал Б.Анхбаатар нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэхүү жишиг салбар нь шуудангийн тохижилт үйлчилгээний стандартын дагуу шинэ өнгө төрхийг бүрдүүлэн, иргэд, байгууллагыг ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжоор хангасан, хэрэглэгч төвтэй шинэ цагийн шуудангийн анхны салбар болж байгаагаараа онцлог юм.

“Монгол Шуудан” ХК нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн найдвартай, хямд, хурдан шуурхай шуудангийн үйлчилгээг үзүүлэхээс гадна бичиг хэрэг, бэлэг дурсгалын “Пост Шоп”  сүлжээ дэлгүүрийг орон даяар байгуулахаар ажиллаж байна.

Мөн компанийн нийт хэрэглэгчдэдээ хүрч ажиллахын тулд үйлчилгээний чанар, хүртээмж, салбарын тохижилтыг сайжруулахад анхаарч, тохижилт үйлчилгээний стандарт болон харилцаа үйлчилгээний стандарт боловсруулан, ШҮГ болон салбаруудын үйлчилгээний ажилтнуудыг тогтмол сургалтанд хамруулан амжилтын төлөө хамтдаа тэмүүлж байна.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.