logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “Цахим засаглал-хэтийн төлөв” сэдэвт танилцуулга сургалт амжилттай болж өндөрлөлөө

“Цахим засаглал-хэтийн төлөв” сэдэвт танилцуулга сургалт амжилттай болж өндөрлөлөө

September 6, 2017 42

Монгол Улсын  Засгийн газрын 2015 оны “Төрийн үйлчилгээний цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 254 дүгээр тогтоол 2017 оны Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай 111 дүгээр тогтоол болон Төрийн мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам батлах тухай 159 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг зохион байгуулахаар дээрх тогтоолууд болон тоон гарын үсэг, түүний хэрэглээ, төрийн мэдээлэл солилцооны систем, төрийн үйлчилгээний нэгдсэн платформын талаар танилцуулж мэдээлэл өгөх зорилгоор “Цахим засаглал- хэтийн төлөв” сэдэвт сургалт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд 2017 оны 9 дүгээр сар 05-ны өдөр зохион байгууллаа.

Уг сургалтыг нээж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат,  нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар үг хэлэв.

Цахим засаглалыг хөгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйл ажиллагаанаас гадна төрийн байгууллагуудын идэвх санаачилга, оролцоо, ойлголцол, байгууллага  хоорондын хамт ажиллагаа нэн чухал  гэдгийг Б.Чинбат дарга энэ үеэр онцолсон.

Сургалтад төрийн 57 байгууллагын 120 гаруй албан хаагч хамрагдаж танилцуулагдсан илтгэлүүд болон системийн талаар мэдээлэл солилцсон юм.

Уг сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ажиллаж нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв УТҮГ, Монпасс Са ГОБ хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.