logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

May 17, 2017 40

БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн ерөнхийлөгч Др.Сан Хо Лий, дэд ерөнхийлөгч Др.Шим Жан Суп болон бусад төлөөлөгчид Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлогын судалгаа-хөгжил, мэргэжлийн стандарт, мэргэшлийн үнэлгээний тогтолцоог сайжруулах болон харилцан туршлага судлах, мэргэжилтэн солилцооны чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцэх зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр хоёр байгууллагын удирдлагуудын түвшинд 2015 онд байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийнхээ хугацааг сунгалаа. Энэхүү “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хугацааг сунгаснаар цаашид хийх шаардлагатай байгаа төсөл, хөтөлбөр, бодлогын судалгааг хийх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллах юм.

Санамж бичгийн хүрээнд “Мэдээллийн технологийн практик ур чадварын олон улсын TOPCIT”-ын анхны албан ёсны шалгалтыг авч, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан ба төр, бизнесийн байгууллага болон их сургуулиудаас нийт 72 хүн шалгалтанд оролцлоо.

Олон улсын TOPCIT шалгалт нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлийн мэдлэг, практикийн ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт гэдгээрээ онцлог.

БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн албаны хүмүүс манай улсад айлчлах үеэр мэдээллийн технологийн сургуулиуд болон Мэдээллийн технологийн үндэсний парк, Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр болсон юм.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.