Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Дэлхийн банкны зээлийн хөрөнгө оруулалтаар “Ухаалаг засаг” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд “Үндэсний дата төв”-ийн нөөцийн төвийг байгуулах техникийн зөвлөх үйлчилгээний тендерт “Микросити” болон “Шнайдер электрик” компанийн түншлэл шалгарсан. Тус компаниудын төлөөлөгчидтэй хамтран ажиллах гэрээг нэгдүгээр сарын 27-нд үзэглэлээ. Уг үйл ажиллагаанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, төслийн удирдагч Л.Хангал, “Микросити” компанийн захирал Ц.Нямхүү, “Шнайдер электрик” компанийн орон нутаг хариуцсан менежер С.Ариунзаяа болон албаны бусад хүмүүс байлцав.