logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “Кансат – 2016” тэмцээний ялагчид тодорлоо

“Кансат – 2016” тэмцээний ялагчид тодорлоо

September 28, 2016 38 0

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж, түүнийгээ хөөргөн өрсөлддөг “Кансат” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь өнгөрсөн пүрэв гарагт Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд болсон юм. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг уг уралдаан энэ жилээс олон улсын чанартай болж өргөжин, Туркийн АПИС болон Индонезийн ГАРУДА багийн тамирчид урилгаар оролцож, МУИС-ийн НУМСАТ-1, НУМСАТ-2, ШУТИС-ийн SICT-1, SICT-2, GIANT-1, GIANT-2, БХИС-ийн “Тэнгэрийн харуул” багийнхантай авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорьсон юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад зохион байгуулж буй “Кансат” тэмцээн жил ирэх тусам өргөжин, чанаржиж байгаа. Монголын инженерүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуусыг сансар судлалд сонирхолтой, энэ чиглэлийн боловсролтой болгох, сансрын технологийг хөгжүүлэн нутагшуулах, үндэсний хиймэл дагуул хөөргөх, эзэмших, ашиглах үйлсэд татан оролцуулах, сансрын инженерчлэлийн мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх бааз суурийг бэхжүүлэх нь “Кансат” уралдааны зорилго юм” хэмээн онцоллоо. Мөн Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцсон. “Сансар судлалын орон зайг энхтайвны зорилгоор ашиглаж, гишүүн орныхоо сансар судлалын судалгаанд дэмжлэг үзүүлэх нь манай байгууллагын зорилго бөгөөд Монгол Улсад ийм төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж буй нь бидний зорилготой нийцэж байгаад баяртай байна” гэж уг байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эгемэн Озалп ярив.Энэ тэмцээнд Турк улсын Истанбул техникийн их сургуулийн АПИС баг 88 оноогоор тэргүүлж, Индонезийн ГАРУДА, МУИС-ийн НУМСАТ-1 баг удаалав. Мөн БХИС-ийн “Тэнгэрийн харуул”, ШУТИС-ийн GIANT-2 баг гуравдугаар байр эзэлсэн юм. Тусгай байрт ШУТИС-ийн SICT-1 баг шалгарлаа.Тэмцээнд “DDishTV”, “МонКабель”, “NewTerravox”, “Isatcom” компани ивээн тэтгэгчээр оролцсон юм.

14444973_1182960098441004_4010595237702038976_o

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.