logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • ОРОН НУТАГТ “ИЖИЛ ҮНЭ – ТЭГШ ХУРД”

ОРОН НУТАГТ “ИЖИЛ ҮНЭ – ТЭГШ ХУРД”

12120135_1020596111344071_3274862887408063578_o
March 15, 2016 35 0

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК нь харилцаа холбооны төрийн эзэмшлийн үндсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, сүлжээний найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган ажилладаг бөгөөд өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 285 сум сууринг хамарсан 17421 км шилэн кабелийн сүлжээг хариуцан ажиллаж байна.

Тус компанийн үндсэн сүлжээ нь газар зүйн байршлийн хувьд зүүн, төв, баруун чиглэлээр шилэн кабелийн цагираган сүлжээ буюу тойруу холболт үүсгэн ажилладаг бөгөөд уг сүлжээг ашиглан интернэт, хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлгийн болон бусад үйлчилгээг орон нутагт хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлдэг.
Өнөөгийн байдлаар үндсэн сүлжээгээр өгөгдлийг дамжуулах хүчин чадал нь нийт 2.5 Гбит/с байгаа нь хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан зарим шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд хүрэлцээгүй байна.

Монгол Улсын Засгийн газраас дээрхи нөхцөл байдлыг шийдвэрлэх санхүүгийн болон хууль, эрх зүйн нөхцөл боломжийг 2016 оны 123 тоот тогтоолоор шийдвэрлэж уг тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар үүрэг болгосон. Үүрэг болгосон чиглэлийн дагуу 2016 оны 03 сарын 15 өдрөөс орон нутагт интернэтийг 21 аймагт “Ижил үнэ – Тэгш хурд” -аар өгөх боломж бүрдлээ.

Тус компани уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд орон нутгийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж аймаг бүрт 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байна. МХС ТӨХХК нь дээрх хугацаанд сүлжээний өргөтгөлийн бэлтгэл ажлыг хангаж, өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 аймгийн төвийг 1Гбит/с багтаамжтай холбоод байна. Үлдсэн аймгуудыг 2016 оны 4 –р сарын 1-ний өдрийн дотор холбоно.

12814587_1020596221344060_6454197064548441423_n

Түүнчлэн МХС ТӨХХК-ийн сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн бөөний үйлчилгээний үнэ тариф буурсанаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, үйлчилгээний чанар дээшлэх нөхцөл бүрдэхээс гадна хөдөө орон нутаг, хот суурин газарт газарзүйн байршлаас үл хамааран интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх, интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх өргөн боломж нээгдэж байна.

2016 оны 03 сарын 15 өдөр сүлжээний өргөтгөл хийгдэж сүлжээнд холбогдох 16 аймаг
д/д Аймгийн нэрс
1 Архангай
2 Баянхонгор
3 Булган
4 Говьсүмбэр
5 Дархан-Уул
6 Дорноговь
7 Дорнод
8 Дундговь
9 Орхон
10 Өвөрхангай
11 Өмнөговь
12 Сүхбаатар
13 Сэлэнгэ
14 Төв
15 Хөвсгөл
16 Хэнтий

2016 оны 04 сарын 1 –ний өдрийн дотор сүлжээний өргөтгөл хийгдэж сүлжээнд холбогдох 5 аймаг
д/д Аймгийн нэрс
1 Баян-Өлгий
2 Говь-Алтай
3 Завхан
4 Ховд
5 Увс

12823358_1020596131344069_647591209993948194_o

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ГАЗАР

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.