4G сүлжээ нь хөдөлгөөнт холбооны 4 -р үеийн систем юм. Энэхүү систем нь онолын хувьд хэрэглэгч өндөр хурдтай хөдлөж байх үед 100 Mbps, харин хэрэглэгч хөдөлгөөнгүй үед 1 Gbps хурдаар өгөгдлийг дамжуулдаг.
4G сүлжээний онцлог болон давуу тал:
– Өмнөх үеийн сүлжээнүүдээс илүү хурдтай
– 3G сүлжээ нь яриа болон өгөгдлийг тус тусад нь дамжуулдаг бол 4G сүлжээ нь интернэт протоколд суурилсан тул өгөгдөл яриа зэргийг зэрэг дамжуулах чадвартай.
– Сүлжээ хоорондын шилжилт тасалдалгүйгээр хийдэг
– Илүү олон тооны хэрэглэгчтэй нэгэн зэрэг холболт хийх боломжтой
– Зэрэгцээ болон цуваа холболт үүсгэх чадвартай
– Өндөр хурдтай ажилладаг алгоритмуудтай
– Ухаалаг антенатай
– Алдаа засалтын код хамт дамжуулдаг
– All IP сүлжээг дэмжинэ.
– Нууцлал хамгаалалт өндөртэй
– IPv6 сүлжээг дэмждэг
3G болон 4G сүлжээний хурдыг сонирхолтой байдлаар харьцуулсан жишээ видиог доорх линкээр орж үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=hdgKRT916BU&feature=share