Хэзээ: 2016 оны 2 дугаар сарын 25нд
Хаана: The Blue Sky Hotel, Diamond Room
Зохион байгуулагчид: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк
Нээлттэй өгөгдөл – Их өгөгдөл”-д тулгуурласан тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, олон улсын тэргүүн туршлага солилцох зорилгоор “Хөгжлийг дэмжих өгөгдөл”
сэдэвт чуулганыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Дэлхийн банк хамтран зохион байгуулж байна.
Чуулганы зорилтууд:
● “Нээлттэй өгөгдөл – Их өгөгдөл”-ийг амжилттай нэвтрүүлэх чиг хандлага, хөгжлийн зураглалыг хэлэлцэх
● Нээлттэй өгөгдөл – Их өгөгдлийг нэвтрүүлснээр төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааны бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэх
● Нээлттэй өгөгдөл – Их өгөгдлийг төрийн үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлсэн олон улсын тэргүүн туршлагыг хуваалцах
Энэхүү чуулганд бидний урилгаар уг салбартаа тэргүүлэгч , туршлагатай илтгэгч нар хүрэлцэн ирж байгаа юм.
● Ён Сүк Ли, БНСУ-н Үндэсний мэдээллийн нийгмийн агентлаг, Нээлттэй өгөгдлийн төвийн тэргүүн
● Сриганеш Локанатан, LIRNEasia-н Их өгөгдлийн судалгааны багийн ахлагч
● Майкл ван Кампен, GEVITY компанийн Менежментийн ахлах зөвлөх
● Аднан Махмуд, Livestories-н үүсгэн байгуулагч , Гүйцэтгэх захирал
Арга хэмжээнд хэн бүхэн орoлцох боломжтой. Үнэ төлбөргүй
Бүртгэл: http://goo.gl/forms/J2uvykW1xX
Дэлгэрэнгүй мэдээлэл : 80002662