Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордны Иргэний танхимд “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төслөө танилцуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт салбарын ахмадууд, төрийн өмчит болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, их дээд сургуулийн 60 гаруй төлөөлөгчид оролцож бодлогын төсөлд үнэтэй санал, зөвлөмжөө өглөө.
Ажлын хэсгээс дараагийн шатны хэлэлцүүлгээ онлайнаар зохион байгуулж 2015 оны 11 сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
