Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 20 дахь удаагаа 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Бүртгэл 10 сарын 19-ны өдрийг дуустал явагдах бөгөөд дараах хөнгөлөлтүүдийг үзүүлнэ. Үүнд:
1. Нэг байгууллагаас 30 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
2. МОSA-ийн гишүүн байгууллага болон инкубаторын компаниудын ажилчдад 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
3. Бэлтгэх сургалтанд хамрагдвал шалгалтанд үнэ төлбөргүй орно.
Бүртгүүлэхийг хүсэгчид дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
http://itpark.mn/itee/web/index.php