logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт БНСУ-ын “ТOPCIT” ур чадварын үнэлгээний системийг нэвтрүүлнэ

Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт БНСУ-ын “ТOPCIT” ур чадварын үнэлгээний системийг нэвтрүүлнэ

DSC01250
October 12, 2015 44 0

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 10 дугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд БНСУ-ын Дэйжион хотод зохион байгуулагдсан Дэлхийн Компьютерийн Конгресс-д оролцлоо.

Уг хурлын үеэр БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцитэй Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт “TOPCIT” мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний шалгалтыг нэвтрүүлэхээр тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

“TOPCIT” нь мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилчдын болон программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх систем бөгөөд уг шалгалтыг компьютер дээр 5 түвшний 65 асуултаар нийт 1000 оноогоор дүгнэдэг байна.

Тус шалгалтын системийг нэвтрүүлснээр:

  • Монгол Улсын мэдээллийн технологийн инженер, техникийн ажилчдын ур чадварыг бодитойгоор үнэлэх боломж бүрдэж, боловсон хүчин бэлтгэгч их дээд сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүд болоод ажил олгогчдын хоорондын хамтын ажиллагаа сайжирч, цаашдаа боловсон хүчний чадавхи дээшлэх боломж бүрдэнэ.
  • Монгол Улс, БНСУ-ууд мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын боловсон хүчний чадавхийг харилцан хүлээн зөвшөөрөх ба үүнд түшиглэн хоёр улсын хооронд тус салбарт хамтарсан судалгаа шинжилгээ, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, нийт худалдааны эргэлт өсөх боломжтой.
    БНСУ нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд тус улстай уг салбарт нягт хамтран ажилласнаар Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэхэд дэмжлэг болох юм. Мөн үүний үр дүнд Монголын програмистууд олон улсын түвшинд өөрсдийн ур чадварыг таниулах, ажиллах боломжтой болж байна.

Энэхүү шалгалтыг ирэх оны 1-р дүгээр хагасаас эхлэн тус газар Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна.

DSC01258DSC01255

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.