НҮБ-ын ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, баярын мэнд хүргээд, өнгөрсөн хугацаанд мэдээлэл, харилцаа холбооны салбарт хийж гүйцэтгэсэн онцлог үйл ажиллагаа, цаашид хийгдэх гол ажлыг товч танилцуулан, ахмад буурлууддаа өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
