logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • “Ухаалаг ном” уралдаанд урьж байна

“Ухаалаг ном” уралдаанд урьж байна

10446114_849835698420114_27047999069580692_o
May 5, 2015 38 0

“Ухаалаг ном” уралдаанд урьж байна
Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газраас хамтран 2015 оны 5 дугаар сарын 4-нөөс 5 дугаар сарын 31-ны өдрүүдэд “Ухаалаг ном” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Уг тэмцээнд Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, лицей сургуулиудийн 3-5 сурагчаас бүрдсэн баг удирдагч багштай оролцох ба 2015 оны 5 дугаар сарын 4-нөөс 18-ныг дуустал www.i-book.mn цахим хаягаар бүртгэлийг явуулна.
Тэмцээнд оролцогч багууд Байгалийн ухаан, Нийгмийн Ухаан, Түүх соёл, Хүүхдийн хөгжил, Дэвшилтэт технологи гэсэн сэдвийн хүрээнд вэб хөгжүүлж оролцох ба вэб хийх анхан шатны мэдэгдэхүүн олгох, технологийн асуудлыг шийдвэрлэх, бүтээлийг чанаржуулах үүднээс тэмцээнд оролцогч багуудад мэргэжлийн багш нар сургалт зохион байгуулна.
Шүүгчдийн бүрэлдэхүүн, онлайн санал хураалтын дүнгээр шилдэг 3 бүтээл, Хүүхдийг дэмжигч шилдэг сургууль, Шилдэг удирдагч багш, тусгай байруудыг 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шалгаруулна.
Ерөнхий зохион байгуулагч: Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Хүүхдийн төлөө үндэсний газар,
Хамтран зохион байгуулагч: Мэдээллийн технологийн үндэсний парк, Үндэсний дата төв УТҮГ, Монголын сурагчдын холбоо, Монгол Улсын их сургууль
Ивээн тэтгэгч байгууллага: “Интерактив Би Ай” ХХК, “Инносолюшн” ХХК
Дэлгэрэнгүй мэдээллийг www.i-book.mn хаягаар болон 976-11-330784, 976-62263101 дугаарын утсаар лавлана уу.
<Хамтдаа бүтээцгээе/>

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.