logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж эхэллээ

Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж эхэллээ

c91ddcfe15869c7257ea69bc2da67cc4-11174459_844161288987555_8232064943624762270_o
April 30, 2015 31 0

Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж эхэллээ

Иргэн та төрийн үйлчилгээ, үйлчилгээний талаарх мэдээ мэдээлэл, лавлагаа зэргийг хэнээс, хаанаас авахаа мэдэхгүй асуудалтай байнга тулгардаг уу. Тэгвэл таны энэ асуудлыг шийдвэрлэх Төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталыг хөгжүүлэн та бүхэнд хүргэж байна. Та www.ezasag.mn хаягаар орж төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр аваарай.

Энэхүү портал сайтаас та эхний ээлжинд тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой үйлчилгээ цаашлаад авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээ гэх зэрэг төрийн бүхий л үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах боломж нээгдэж байна.

Та цахим хэлбэрт шилжсэн үйлчилгээг компьютер, гар утас, таблет зэрэг ухаалаг хэрэгслүүдээс хүссэн үедээ хаанаас ч авч болно.

Онлайнаар төрийн үйлчилгээг авснаар:

• Замын түгжрэлд орж алтан цагаа үрэхгүй

• Олон цагаар дугаарлан зогсох шаардлагагүй

• Хөдөө, хот хаана ч байсан хэрэгтэй үйлчилгээгээ авах

• Үйлчилгээний төлбөрөө онлайнаар төлөх

• Шуудангийн үйлчилгээгээр дамжуулан бичиг баримтаа хүссэн газраа хүргүүлэх

• Өөрт шаардлагатай байгаа төрийн үйлчилгээний тухай, бүрдүүлэх материал болон бусад мэдээллүүдийг авах

• Шат дамжлага ихтэй үйлчилгээг биеэр очиж биш онлайнаар хянах зэрэг давуу талуудыг эдлэх юм.

Төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайт хөгжүүлэх төслийн нээлтийн арга хэмжээ 4 дүгээр сарын 22-ны өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркад амжилттай болж өнгөрлөө.

Нээлтийн ажиллагаанд ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, ЦЕГ-ын Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбат, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн телемедициний програм хангамж хариуцсан мэргэжилтэн Эрдэнэ-Очир, Нийслэлийн эрүүл мэндийн газрын санхүү хяналт шинжилгээний хэлтсийн дарга Н.Долгормаа, Мэдээллийн технологийн зайнаас оношлох цахим эмнэлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Нинж-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх нээлтийн ажиллагааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс дараах үйлчилгээнүүд www.ezasag.mn сайтаар дамжин иргэдэд хүрэх боломж нээгдэж байна. Үүнд:

• Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх олгох

• Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхний лавлагааны үйлчилгээ

• Гадаадын иргэнд тээврийн хэрэгслийн жолооны эрхийн үнэмлэх сольж олгох

Мөн түүнчлэн нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, зам тээврийн яамны үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байгаа ба тэдгээр үйлчилгээнүүд шат дараатайгаар иргэдэд тун удахгүй хүрэх юм.

 

 

 

 

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.