ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРГИЙН ТАМГА, ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА
“Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу салбарын мэргэшлийн зэрэг олгох шаардлага, болзлыг бүрэн хангасан горилогчдод “Зөвлөх инженер”-ийн зэргийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа гардууллаа.