logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВНА

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВНА

10814d078739dc6ecae1eeaf622f4426-delgereh01
April 30, 2015 36 0

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын БНҮҮС-аас санхүүжүүлсэн “Орон нутагт мэдээлэл харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” төслийг Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд хэрэгжүүлэн 10 дугаар сарын 20-ны өдөр нээж ашиглалтанд орууллаа. 
Тус төв нь: 

  • Үүрэн холбоо
  • Шуудан
  • Интернэт 
  • Цахилгаан холбоо
  • Телевиз, радио 
  • Мэдээлэл сургалт явуулах үйлчилгээг үзүүлэхээс гадна Монгол Улсын Засгийн газраас ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа Шилэн кабелийн өндөр хурдны өргөн зурвасын сүлжээгээр дамжуулан хүргэж болох цахим эрүүл мэнд, оношлогоо, цахим худалдаа, алсын зайн сургалт, гибрид шуудан, төрийн үйлчилгээг авах суурь боломжийг бүрдүүлэх, сүлжээгээр дамжуулан улс дотроо болон гадаад ертөнцтэй холбогдох боломжоор хангах юм. Мөн Цахим засаглал буюу төрийн үйлчилгээг иргэдэд онлайнаар хүргэх ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно.

Энэхүү нэг цэгийн үйлчилгээний төв нь орчин үеийн технологийн шийдэл, үйлчилгээний нөхцлүүдийг бүрэн хангасан ба нутгийн иргэдийг тав тухтай үйлчлүүлэх бүх боломжоор хангаж өгснөөрөө давуу талтай. Төслийн хүрээнд Баян-Өлгийн аймгийн Толбо сум, Төв аймгийн Угтаал сумдад үүнтэй адил нэг цэгийн үйлчилгээний төв, сүлжээний цамхагийн хамт, Завхан аймгийн Түдэвтэй суманд сүлжээний цамхаг тус тус баригдаж дууссан бөгөөд байгууламжуудыг тун удахгүй хүлээн авч ашиглалтанд оруулах юм.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВНА

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВНА

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВНА

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВНА

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВНА

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЭХ СУМЫН ИРГЭД МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ЦЭГЭЭС АВНА

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.