logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • Өргөн нэвтрүүлгинн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо

Өргөн нэвтрүүлгинн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо

8002c09209c2a9425b6cfa00ac549183-10644750_738748109528874_3159343296539917151_o
April 30, 2015 65 0

 Өргөн нэвтрүүлгинн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг уулзалтыг анх удаа 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулж байв. Хоёр дахь хэлэлцүүлэг 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Мэдээллийн технологийн үндэсний паркийн хурлын танхимд боллоо.

Энэ хуулийн төсөл нь Монгол улсад телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэх, ардчилал, хүний эрхийг дээдэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангасан, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршсон болно.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний 7.1.1-т Мэдээлэл, харилцаа холбоо, технологийг хөгжүүлэх хууль, эрх зүйн шинэтгэл хийхээр тусгасан. 
Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийн 3-т “Телевиз, радиогийн талаар төрөөс баримтлах бодлогын төсөл болон холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагын саналыг авч зөвшилцсөний үндсэн дээр 2014 оны III улиралд багтаан Засгийн газарт оруулах” гэж тусгасан байдаг.
Дээрх шийдвэрийн хүрээнд МТШХХГ-ын даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалаар “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Одоогийн байдлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны мөрдөж буй “Тоон контентын зохицуулалтын журам”-аар өргөн нэвтрүүлгийн агуулгыг зохицуулж байгаа хэдий ч журмын хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн суурь орчин нь хангалттай бүрдээгүй байгаа зэргийг харгалзан өргөн нэвтрүүлгийн агуулга ба өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээ эрхлэх болон үүрэг, хариуцлага, харилцааны эрх зүйн орчинг зохицуулсан, дэлхийн эрх зүйн хөгжлийн түгээмэл чиг хандлага, өөрийн орны онцлогт тохирсон хууль, тогтоомжийг батлан мөрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Энэ хэлэлцүүлгээр өргөн нэвтрүүлгийн суваг ба олон сувгийн дамжуулах сүлжээ эзэмшигч хоорондын харилцан холболт, салбарын орлого хувиарлалт болон сувгийн дараалал, бодитой, ёс зүйтэй, соён гэгээрүүлсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн мэдээллийг хүргэх, үндэсний өв соёлыг хамгаалах, түгээх, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч хуулийн өмнө хүлээх, бага болон өсвөр насны хүүхэд ба нийгмийн сэтгэл зүйг хамгаалах үүргийг хуулиар хэрхэн зохицуулах талаар үзэл бодол, саналаа солилцлоо.
Дээрх хэлэлцүүлэгт Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ болон кабелийн телевиз, эфирийн телевиз, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн бус байгууллагуудын 50 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.