logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • Иргэний үнэмлэхээ ТҮЦ машинаас захиалж авдаг боллоо

Иргэний үнэмлэхээ ТҮЦ машинаас захиалж авдаг боллоо

40fc242f1451f0807905b964344cd2c1-DSC_4082 copy
April 30, 2015 43 0

 Иргэний үнэмлэхээ захиалж авч болдог боллоо

Төрийн үйлчилгээний цахим машин Улаанбаатар хотод дахин шинээр 59 суурилагдаж өнөөдөр нээлтээ хийлээ. ТҮЦ машинаас иргэд 18 нэр төрлийн үйлчилгээ авч байгаа. Нэмээд Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаархи лавлагаа авч,  Иргэний үнэмлэхээ захиалж авч болдог боллоо. 
 
“Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох "," Иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем" төсөл амжилттай хэрэгжлээ
 
2012 он
  • Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр
  • “Цахим засаг”үндэсний хөтөлбөр
2012 оны 12 сар
  • Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлийг хянах мэдээллийн 
              систем бий болгох төслийн гэрээг “Аствишн” компанитай байгуулав.
2013 оны 06 сарын 19 нд
  • ТҮЦ машин ажиллаж эхэллээ.
2013 оны 08 сарын 14 нд 
  •  Иргэдийн өргөдөл гомдоын мэдээллийн ухаалаг тайлангийн систтем. Төслийн гэрээг “НЬЮСОНИК” компанитай байгууллаа.
2013 оны12.сард
  • Хөдөө орон нутагт/Аймгийн төвүүдэд/ 28 цэгт Төрийн үйлчилгээний цахим машиныг байршууллаа.
2014 оны 5 сард нийт Улс даяар 108 ширхэгийг байршуулж дууслаа.
 
Төслийн үндэслэл, зорилго  ач холбогдол
Мэдээллийн технологийн хурдацтай хөгжилд тулгуурлан нийгэм эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, түргэн шуурхай, найдвартай хүргэх шаардлага улс орны бүхий л салбарт тулгарч байна. Төрийн үйлчилгээг иргэдэд найдвартай түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээг улс орны өнцөг булан бүрт жигд хүртээмжтэй үзүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
– Төрийн үйлчилгээг орон даяар жигд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилготой.
 
  Зорилтууд
       –  Хөдөө орон нутагт  амьдарч буй иргэдэд Төрийн үйлчилгээг ойртуулах, хүргэх ба улс орны аль ч хэсэгт иргэн төрийн үйлчилгээг     чирэгдэлгүй түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх.
       –  Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, түргэн шуурхай болгосноор тухайн үйлчилгээнд зарцуулах цаг хугацаа, эдийн засгийн хувьд         үргүй зардлыг багасгах
       –   Иргэд хэзээ ч өөрийн хэрэгцээт төрийн үйлчилгээний авах боломжийг бүрдүүлэх
       –   Төрийн үйлчилгээнээс бусад төрлийн үйлчилгээг мөн хөдөө орон нутагт амьдарч буй иргэдэд хүргэх боломжийг нэмэгдүүлэх
 
 Төрийн үйлчилгээний талаархи санал гомдолыг цаг алдалгүй төрийн шийдвэр гаргах албан тушаалтанд хүргэх нөхцлийг бүрдүүлэх.
 
Төслийн хүрээнд:
Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээрх эвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах,  хуулбарлах боломжгүй юм.
 
“ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 8 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын  4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг  ч “ТҮЦ  машин”-аар дамжуулан төлөх боломж бүрдэж байна.
 
  № Үйлчилгээ Байгууллага
  1. Санал хүсэлт,өргөдөлгомдол ЗГХЭГ
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа УБЕГ
  3. Төрсний бүртгэлийн лавлагаа УБЕГ
  4. Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа УБЕГ
  5. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа УБЕГ
  6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа УБЕГ
  7. Оршин суугаа хаягийн тодорхойлолт УБЕГ
  8. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа УБЕГ
  9. Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа УБЕГ
  10. Үлхөдлөх хөрөнгийн лавлагаа УБЕГ
  11. ААН-н Татварын лавлагаа ТатЕГ
  12. Иргэний үнэмлэхийнзахиалга УБЕГ
  13. Хэвлэл захиалга Монгол шуудан ХК
  14. Цахилгааны төлбөр төлөх УБЦТС ХК
  15. УИХ санал асуулга УИХ
  16. УИХ үйл ажиллагаа, төрийн ордонтой танилцах хүсэлт УИХ
  17. Нээлттэй хэлэлцүүлэг торолцох хүсэлт УИХ
  18. УИХ гишүүнтэй уулзах хүсэлт УИХ Төрийн орон сууц захиалах хүсэлт /байнгын бус/ ТОСК
  19. Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх  талаархи  тодорхойлолт  ГЕГ
  20. Иргэний үнэмлэхийн захиалга     УБЕГ
Төслийн нийт төсөвт өртөг
Төслийн нийт төсөвт өртөг: 2,279,210,551.00 төгрөг
Уг үнэнд Тоног төхөөрөмж суурилуулалт,суурилуулах үйлчилгээ болон тохиргооний хэсгүүд багтана.
“Аствишн” ХХК  1,029,710,551.0 төгрөг  36 ширхэг
“Ньюсоник” ХХК 1,249,500,000.0 төгрөг  72 ширхэг
 
Төслийн гүйцэтгэл
Хэрэгжүүлэгч байгууллага: Мэдээллийн технологи, Шуудан, харилцаа холбооны газар
Гүйцэтгэгч компани:  “Аствишн” ХХК, “Ньюсоник” ХХК
 
“Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлийг хянах мэдээллийн систем бий болгох”, “Иргэдийн өргөдөл гомдолын мэдээллийн ухаалаг тайлангийн систтем” төслийн хүрээнд Монгол Улсын 21 аймагтомоохон сум сууринд 28 ширхэг Улаанбаатар хотын 80 цэгт суурьлуулан ажиллаж байна. Үүний үр дүнд иргэд төр хувийн хэвшлийн цахим үйлчилгээг хамгийн ойр байрлах цэгээсээ  авах боломжтой болж байна. 
 

 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.