logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Азийн шинжлэх ухааны паркуудын Уулзалт Монголд болно

Азийн шинжлэх ухааны паркуудын Уулзалт Монголд болно

a3a7f63654ad084ebe4ab926d8d9ae8e-itparkbanner
April 30, 2015 34 0

Азийн шинжлэх ухааны паркуудын

Уулзалт Монголд болно

Мэдээллийн технологийн үндэсний парк нь 2002 оноос эхлэн Монгол улсад анхны мэдээллийн технологийн инкубаторыг ажиллуулах, инновацийг бүтээх гарааны компаниудыг дэмжих, хөгжүүлэх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын шалгалтыг зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд одоогийн байгаа туршлага мэдлэг, нөөц дээр тулгуурлан шинжлэх ухаан технологийн парк болохоор зорин ажиллаж байгаа юм.

Манай улсын МТҮП нь 2012 онд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны гишүүн байгууллага болсоноор бусад холбооны гишүүн байгууллагуудтай харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шилдэг паркуудын хөгжлийн загварыг нэвтрүүлэх, Олон улсын арга хэмжээнд оролцох, зохион байгуулах, хамтын ажиллагаагаар дамжуулан үйл ажиллагаагаа олон улсад таниулан сурталчлах боломж нээгдсэн.

Тус холбоо нь жил бүр гишүүн байгууллагын удирдлагуудын уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн удирдлагуудын 9 дэх уулзалт 2014 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Уулзалтанд Япон, Солонгос, Турк, Вьетнам зэрэг орнуудын 30 гаруй төлөөлөгч, Монголоос Төрийн болон төрийн бус байгууллага, компани, их дээд сургуулийн 40 гаруй нийт 80 орчим төлөөлөгч оролцох юм.

Тус хурлаар БНСУ, Тайвань, Япон зэрэг орнууд өөрсдийн паркын шилдэг туршлагын талаар тус бүр нэ гилтгэл, Монгол талаас 2 илтгэл тавигдана.

Арга хэмжээ

  1. Удирдлагуудын уулзалт
  2. Бизнес уулзалт

Гэсэн хоёр хэсэгт хуваагдан явагдах юм.

Удирдагуудын уулзалтаар: Шинжлэн ухааны паркуудын шилдэг туршлага сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэг явагдана. Уулзалтаар хамтрагч байгууллагын хамтын ажиллагааг бататган бэхжүүлж, АСПА-ийн гишүүн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар харилцан зөвшилцөх төдийгүй Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулахад тулгарч буй бэрхшээл,  хэрхэн шийдвэрлэх тал дээр зөвлөгөө авах, туршлага солилцох зэрэг асуудлууд хэлэл цэх юм.

Бизнесуулзалтаар:  Олон Улсын Электрон техник, машин механизм болон мэдээлэл холбоо технологийн салбарын тэргүүлэгч компаниудыг уулзалтанд оролцож, Монголын компаниудтай туршлага, ололт амжилтаасаа хуваалцан санал солилцон, цаашид хамтран ажиллах талаар ярилцана.

Бизнес уулзалтанд Монгол талаас оролцох компаниудыг бүртгэж байна.  Оролцогчдын тоо хязгаартай!

Бүртгэл: 2014.06.10 – 2014.06.17 

Холбоо барих: 11-318049, 99248334

Ерөнхий зохион байгуулагч:

  • Азийн шинжлэх ухааны паркуудын холбоо
  • Мэдээллийн технологийн үндэсний парк

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.