logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • “ICT-EXPО-2014”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“ICT-EXPО-2014”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

7d6bf255084cc09262d124d73e555047-_MPA8833
April 30, 2015 31 0

 “ICT-EXPО-2014”-ЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жил”-ийн ой, “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбарын хэмжээнд уламжлал болгон 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ICT-EXPО-2014” үзэсгэлэн Мишээл экспо төвд 2014 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд “Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор зохион амжилттай зохион байгуулагдсан билээ. 
     Үзэсгэлэнд Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч 70 орчим аж ахуйн нэгж байгууллага, компаниудын зүгээс иргэдэд хүргэж буй үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулсан юм. Мөн үзэсгэлэнд Олон улсын болон гадаадын байгууллагууд, Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулж буй бусад салбарын байгууллагууд, Их дээд сургуулиуд, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцсон.
    Монгол Улсын Засгийн газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран 8 дахь удаагаа зохион байгуулагдсан “ICT-EXPО-2014” үзэс гэлэн нь Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэж буйгаараа онцлог болов. 
 Энэ ажлын хүрээнд “ICT AWARDS-2014” мөн амжилттай зохион байгууллагдаж энэ оны салбарын шилдгүүдээ тодрууллаа.
 
             Олон нийтийн санал асуулгаар: 
  •  Шилдэг технологи- GREEN HRM, Itzone ХХК
  •  Шилдэг үйлчилгээ- U-store, Юнител ХХК
  •  Шилдэг санаачлага- Мобиком групп
  •  Тэргүүний хөрөнгө оруулагч- Сумдын 3G, Скайтел ХХК
  •  Шилдэг шийдэл-Үндэсний хайлтын MOOGOL.MN систем, Моогол Клауд ХХК
  •  Шилдэг бүтээгдэхүүн -VERITECH, Интерактив ХХК
  •  Хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ-Мэдээллийн Мass.mn портал сайт, Масс агентлаг

             Үзэсгэлэн зохион байгуулах хорооны саналаар

  •  ICT-EXPO-2014 – үзэсгэлэнгийн шилдэг оролцогч – Скайтел ХХК
  •  ICT-EXPO-2014 – үзэсгэлэнгийн санаачлагатай оролцогч – ДДЭШ ХХК
  •  ICT-EXPO-2014 – үзэсгэлэнгийн өвөрмөц оролцогч – Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
 тус тус шалгарлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.