Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хурлын шийдвэрээр байгууллагын шинэ бэлгэ тэмдгийг батлан мөрдүүлэхээр болсон байна. Тус газрын логог “House design” компани бүтээсэн бөгөөд нийт 16 бүтээлээс дараах лого
Бэлгэдэл, логоны тайлбар
Монгол төрийн мөнх оршихуйн бэлгэдэл болсон алтан соёмбыг тойрон өртөөлөх улаан, цэнхэр, улаан зураас нь Монгол Улсын төрийн далбааны өнгө болоод дэлхий ертөнц, мэдээллийн хязгааргүй орон зайг илэрхийлсэн нь Монгол хүн, Монгол технологи дэлхийд гарах цагийг бэлэгшээж буй аж.
Мөн соёмбыг тойрон өртөөлөх улаан, цэнхэр, улаан зураас нь жижгээс томорч дүрслэгдсэн нь морин өртөөнөөс сансрын уудамд хүрсэн ард түмний хязгааргүй хүсэл мөрөөдлийг илэрхийлж буй бөгөөд Монголын үндэсний хиймэл дагуул мөнх хөх огторгуйд дүүлэн нисэхийн бэлгэдэж буй юм байна.