logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Блог
  • Япон дэлхийн хамгийн хурдан супер компьютерыг хөгжүүлжээ

Япон дэлхийн хамгийн хурдан супер компьютерыг хөгжүүлжээ

258004-01072020-1593584025-355262853-1
August 11, 2020 178

Япончууд дэлхийн хамгийн хурдан “Fugaku” хэмээх супер компьютерыг бүрэн хөгжүүлж дуусгажээ. Тус шинэ компьютерыг Японы Рикен институт боловсруулсан бөгөөд 415 петафлоп /хурд тооцоолох нэгж/ дээр ажиллах чадвартай юм.

Энэ нь Oak Ridge үндэсний лабораторийн IBM-ийн боловсруулсан хамгийн сүүлийн үеийн супер компьютерын хурднаас секундэд гурав дахин илүү хурдаар тооцоолол боловсруулдаг байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Рикен институт “Fugaku” компьютерыг бүтээхэд нэг тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд хөгжүүлэхэд 10 жилийг зарцуулсан гэжээ.

Систем нь ARM дэд бүтэц дээр суурилсан ба энэ нь ихэвчлэн ухаалаг гар утсанд ашигладаг загвар юм. Анх удаа ARM систем дээр суурилсан супер компьютер нь бусад Intel эсвэл AMD загварын чипээс хамаардаг өрсөлдөгчдөөсөө онцгой ялгарч чадсан байна.

Мөн энэхүү супер компьютер нь үйлдвэрлэлийн хүчин чадал, хиймэл оюун ухаан, асар их дата анализ хийх хүчин чадлыг нэг дор багтааснаараа шинэ рекорд тогтоожээ. Урьд нь ямар ч систем эдгээрийг нэг дор багтааж байгаагүй юм. “Fugaku”-г ирэх жилийн дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Hype Beast

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.