Салбарын бүтцийн өөрчлөлттэй холбогдуудан Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Кореа Телеком компанитай 2015 он хүртэлх 20 жилийн хугацаатай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулав. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Засгийн газрын мэдээллийн нэгдсэн төв байгуулах” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2007 оны 7 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд хийж, харилцан тохиролцооны бичигт хоёр тал гарын үсэг зурав. Ази, Номхон далайн Цахилгаан холбооны байгууллага /АНДЦХБ/, Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/ байгуллагуудтай хамтран Ази, Номхон далайн орнуудын Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын олон улсын бага хурлыг 2007 оны 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Их тэнгэр цогцолборт зохион байгуулав. Бага хуралд Япон, Филиппин, БНЭУ, БНХАУ зэрэг 20 улсын 90 гаруй төлөөлөгчид оролцсон томоохон арга хэмжээ болов.