Тус газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаалаар “Монгол Улсад утасгүй холболтын систем нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-ийг батлав. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн төвийн 10,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Монгол улсын баруун болон баруун хойд чиглэлд 1630 км шилэн кабелийн дамжуулах сүлжээ, Арвайхээр-Даланзадгад-Мандалговь чиглэлд 700 км сүлжээг тус тус ашиглалтанд оруулав. Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтад мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх чиглэл батлагдав.