Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 110 дугаар тогтоолоор энэхүү баярыг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гарагт тэмдэглэж байхаар тогтоосон билээ.
Энэ жилийн хувьд ковид-19 цар тахалтай холбоотойгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тул баярын хурал болон ямар нэгэн арга хэмжээг салбарын нийт байгууллага, компаниудыг хамруулан тэмдэглэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна.