logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • “ICT-EXPO-2019” үзэсгэлэнд Олон улсын сансрын холбооны “Интерспутник”-ийн төлөөлөгчид оролцоно

“ICT-EXPO-2019” үзэсгэлэнд Олон улсын сансрын холбооны “Интерспутник”-ийн төлөөлөгчид оролцоно

September 25, 2019 32

“ICT-Expo-2019” үзэсгэлэн энэ  жил 9 дүгээр сарын 27-оос 29-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно.  Тус үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 13 дахь удаагаа  “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд дотоодын байгууллагуудаас гадна олон улсын байгууллагаас төлөөлөгчид оролцохоор бүртгүүлээд байна. Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож үйл ажиллагаагаа танилцуулахаар Монгол Улсад ирээд байна.

 Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллага нь олон улсын хиймэл дагуулын холбооны зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үзэсгэлэнгээр холбооны хиймэл дагуулын навигацийн систем, нислэгийн үеийн интернэтийн үйлчилгээ, сансрын холбооны VSAT систем зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна гишүүн орнуудынхаа харилцаа холбооны операторуудын бизнесийн үйл ажилагааг өргөтгөхөд зориулсан нийт 750,000 ам.долларын санхүүжилт бүхий “Сансрын холбооны бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар танилцуулах юм байна.

Интерспутник байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр ХХМТГ-ын дарга Б.Чинбат хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон бөгөөд  “ICT-EXPO-2019”-д амжилттай оролцохыг хүслээ.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.