logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • Технологийн шинэлэг ололтуудыг бизнест хэрхэн ашиглах арга замуудыг танилцуулдаг Digital Business Conference-2019 арга хэмжээ болно

Технологийн шинэлэг ололтуудыг бизнест хэрхэн ашиглах арга замуудыг танилцуулдаг Digital Business Conference-2019 арга хэмжээ болно

June 11, 2019 31

Дэлхий даяар компаниуд “дижитал шилжилт” хийж  удирдлага, хүний нөөц, стратеги төлөвлөгөө, маркетинг, борлуулалт зэрэг бүхий л талбаруудаа цахим эрин рүү шилжүүлж байна. Энэ үед компаниуд өрсөлдөх чадварыг хадгалахын тулд дижитал чадавхи (digital competence), ур чадвар (digital skills)-уудыг эзэмшсэн хүний нөөцийг бүрдүүлэх шаардлага үүсч байна.

Дэлхийн нийтийн хандлага, мэдлэг мэдээллээс хуваалцах  “Digital Business Conference” энэ жил “Шинэ эриний дижитал чадварууд” сэдвээр зохион байгуулагдах гэж байна.  Digital Business Conference нь Монгол Улс дахь аж ахуйн нэгж, бизнесүүдийн мэдээллийн системийн хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах зорилготой, сүүлийн үеийн технологийн шинэлэг ололтуудыг бизнест хэрхэн ашиглах арга замуудыг танилцуулдаг жил бүрийн болдог үйл ажиллагаа юм.


Тус Конференцид их сургуулийн судлаачид, тэргүүлэх корпорациудын удирдах ажилтнууд, менежментийн консалтинг компанийн захирлууд,МТ-ийн мэргэжилтнүүд туршлагаа хуваалцдаг.

Энэ жилийн бага хурлаар хүний нөөцийн менежментэд аналитикийг ашиглах боломж, компаниудад шаардлагатай болж буй дижитал чадварууд, дижитал эринийхэн буюу шинэ үеийн залуустай хэрхэн ажиллах арга барил зэрэг шинэлэг сэдвүүдийг хэлэлцэнэ.

Арга хэмжээ 2019 оны 6 сарын 14-ний өдөр Мэдээлэл, технологийн үндэсний паркд болно. Конференцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://db-conf.com/цахим хуудас болон Фэйсбүүк дэх  https://www.facebook.com/events/1367319616749251/ линкээс авна уу.

Зохион байгуулагчид: ХХМТГ, ЭмЭлСи Контент ХХК, SMS-Startup Marketing Space , МТҮП

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.