logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • “Өмнөговь аймгийн гурван сумын шилэн кабелийг маргаашдаа багтаан хэвийн болгоно”

“Өмнөговь аймгийн гурван сумын шилэн кабелийг маргаашдаа багтаан хэвийн болгоно”

August 9, 2018 35

Өмнөговь аймагт энэ сарын 4-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Гурвантэс сумаас Ноён сумын хооронд, газраар татсан шилэн кабелийн шугам 10 км гаруй газар тасарчээ. Үүний улмаас Гурван тэс, Сэрвээ, Шивээ хүрэнгийн үүрэн холбоо, интернетийн сүлжээ доголджээ.

Тухайлбал, Шивээхүрэн дэх Гаалийн газрын дотоод сүлжээ болон банкууд, уурхайнууд, бусад байгууллагууд сүлжээгүй болсон байна. Одоогоор тус газар модем ашиглаж байгаа тул интернет бүрдүүлэлт хэвийн хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ачаагүй тээврийн хэрэгсэл болон зорчигчид, сүлжээ тасрахаас өмнө гаалийн бүрдүүлэлтээ хийсэн машинууд хилээр гарч байгаа аж.

Байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас гэмтсэн 10 км шилэн кабелийн сүлжээг холбоход орчны нөхцөл байдал хүндрэлтэй байгаа бөгөөд инженер техникийн ажилтнууд гэмтсэн шилэн кабелийн сүлжээг дахин холбож, үйлчилгээг хэвийн горимд оруулахаар шуурхай ажиллаж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн юм. Энэ талаар бид “Мобиком” компанийн Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Шилэн кабель тасарсан хэсэг нь хад асга, чулуу ихтэй. Үерийн ус 2 метр орчим өндөртэй орсон бөгөөд зарим газарт хөрс хууларснаас шилэн кабель олон газар сэтэрсэн байсан. Манай инженер техникийн хүмүүс дөрвөн өдөр ажиллаж байна. Өмнө нь үерийн улмаас гэмтэл гарсан ч 1-2 цагт засчихдаг байсан. Энэ удаа гэмтэл алслагдмал газар гарснаас гадна орчин нөхцөл нь хүнд байгаа тул хугацаа шаардаж байна.Маргаашдаа багтан бүрэн сэргээж, хэвийн ажиллагаанд оруулах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.ikon.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.