logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

November 13, 2017 43

Огноо : 2017-11-13

Сонгон шалгаруулалтын зар : Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Цахим гарын үсгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4, 33.1.5 дахь заалт, тус газрын даргын 2015 оны “Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгон шалгаруулах журам батлах тухай” 72 дугаар тушаал, Даргын зөвлөлийн 2017 оны 07 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн зарласан Тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

Баримт бичгийн үнэ: Сонгон шалгаруулалтын баримт бичгийг тус газарт бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр Төрийн сан 100900008415 дугаартай дансанд 100,000 төгрөг тушааж, тус газрын 212 тоот өрөөнд ирж худалдан авч болно.

Баримт бичиг хүлээн авах эцсийн хугацаа: Сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 14.00 цагаас өмнө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/ -ын 212 тоот өрөөнд хүлээж авна.

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг:  Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудан зүүн жигүүр 212 тоот

Утас: 330784, 322341. Факс:330780

Веб сайт: www.cita.gov.mn;

Имэйл хаяг: info@cita.gov.mn

 

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.