logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн 24 дэх удаагийн шалгалт болно

Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн 24 дэх удаагийн шалгалт болно

October 3, 2017 33

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 2017 оны 10 сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Тус шалгалт нь төрийн болон бизнесийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжлийн болон мэргэжлийн бус бүхий л албан хаагчдын мэдлэгийг Олон улсын стандартад нийцүүлэн үнэлэх, бодит шалгуурыг тогтоох, бүх нийтийн МТ-ийн мэдлэгийг сайжруулах зорилгоор зохиогддог бөгөөд энэ намар 24 дэх удаагаа болох гэж байна.

Шалгалт нь дараах 3 төрлөөр явагдана. Үүнд:

  1. МТ-ийн паспорт шалгалт /МТ-ийг ажил албандаа хэрэглэдэг бүх чиглэлийн мэргэжилтнүүд, төрийн болон бизнесийн байгууллагуудын менежерүүдэд зориулагдсан/
  2. МТ-ийн инженерийн суурь шалгалт /МТ-ийн чиглэлийн инженерүүд болон энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулагдсан/
  3. МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалт /МТ-ийн чиглэлийн дээд түвшний инженерүүдэд зориулагдсан/

МТҮП-аас шалгалтанд бүртгүүлэгчдийг амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх, системтэй бэлтгэх зорилгоор шалгалтанд бэлтгэх сургалтыг шалгалт эхлэхийн өмнө зохион байгуулдаг бөгөөд 10 сарын 09-ний өдөр эхэлнэ.

Бүртгүүлэхийг хүсэгчид дараах линкээр орж бүртгүүлнэ үү.

Шалгалтын бүртгэл:

2017 оны 10 сарын 23-ыг дуустал http://itpark.mn/itee/web/index.php хаягаар явагдана.

Сургалтын бүртгэл:

2017 оны 10 сарын 09-ийг дуустал http://training.itpark.mn/trainings хаягаар явагдана.

Төлбөр:

Сургалт: 100.000₮ /Сургалтанд хамрагдвал шалгалтанд үнэ төлбөргүй орно/

Шалгалт: 55.000₮

Хөнгөлөлт, урамшуулал:

  1. Нэг байгууллагаас эсвэл нэг сургуулиас 30 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  2. МОSA-ийн гишүүн байгууллагын ажилчдад 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99873748, 327322 /цахим шуудан: suvd@itpark.mn/ дугаараас лавлана уу.

 

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.