logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Фото мэдээ
  • “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээний нэгдэн нийлэлтийн орчин дахь тусгай зөвшөөрлийн зохицуулалт”, “Цахим эринд баримтлах өрсөлдөөний бодлого” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээний нэгдэн нийлэлтийн орчин дахь тусгай зөвшөөрлийн зохицуулалт”, “Цахим эринд баримтлах өрсөлдөөний бодлого” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа

September 20, 2017 43

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага /АНДЦХБ/-тай хамтран 2017 оны 9 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд  “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээний нэгдэн нийлэлтийн орчин дахь тусгай зөвшөөрлийн зохицуулалт”, “Цахим эринд баримтлах өрсөлдөөний бодлого” сэдэвт сургалт, семинарыг эх орондоо амжилттай зохион байгууллаа.

Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын талаарх сургалтыг “BSNL” байгууллагын Бүс нутгийн харилцаа холбооны сургалтын төв “RTTC”-ийн “АНДЦХБ”-ын сургалт хариуцсан захирал Manish Shukla /PhD/ удирдаж, нэгдэн нийлэлтийн үед зах зээлийн үзүүлэх нөлөөлөл, уламжлалт болон шинээр үүсэн гарч ирж буй тусгай зөвшөөрлийн зохицуулалт, нэгдмэл тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ, өнөөдөр хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх тусгай зөвшөөрлийн талаарх олон улсын чиг хандлага зэрэг чухал сэдвээр илтгэл тавьж, манай орны өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон.

“Цахим эринд баримтлах өрсөлдөөний бодлого” сэдэвт сургалтыг “GSMA” байгууллагын эдийн засгийн өрсөлдөөний бодлого хариуцсан захирал Serafino Abate /MSc/ удирдаж, харилцаа холбооны салбарын өрсөлдөөний бодлого, цахим эрин дахь хувьцааны тухай ойлголт, ОТТ нь хэрхэн хөдөлгөөнт сүлжээ, үйлчилгээний нэгдлийг эвдэж байгаа тухай, дэд бүтцийн нэгдэн нийлэлт, салбарын шинэ болон хуучин бэрхшээлүүд зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, сургалтыг явууллаа.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн хурлын танхимд таван өдрийн туршид зохион байгуулагдсан сургалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг төр болон хувийн хэвшлийн төлөөлөл болсон нийт 22 байгууллагын 90 орчим ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд сургалтад амжилттай оролцогчдод сертификат гардууллаа.

Сургалтаар харилцаа холбооны салбарын олон улсын цаашдын чиг хандлага, хэрэгжүүлж буй бодлого, холбогдох мэдээллийг олж авсан нь манай улсын цаашдын хөгжил, цаг үетэй уялдсан тусгай зөвшөөрөл болон өрсөлдөөний зөв бодлогыг шинэчлэн боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Сургалтыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулахад Харилцаа холбооны зохицуулах хороо, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК, “Монголын цахилгаан холбоо” ХК байгууллагууд дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.