logo-mgl
  • Эхлэл
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Байгууллагын түүх
    • Эрхэм зорилго
    • Газар, албадууд
  • Мэдээ мэдээлэл
  • Ил тод байдал
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Тайлан
      • Тусгай зөвшөөрөл
      • Хяналт шинжилгээ
        • Тухайн жилийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө
        • Хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмж
      • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт
        • Хууль тогтоомж
      • Төлбөр хураамж
      ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
      • Хууль тогтоомж
      • Худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө
      • Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлын мэдээ
      • Тендер
        • Тендерийн урилга
        • Тендерийн нээлт
        • Шалгарсан тендер
      ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
      • Сул орон тооны зар
      • Хүний нөөцийн стратеги
      • Ёс зүйн хороо
      • Сургалт
      • Хүний нөөцийн судалгаа
      • Дүрэм журам
  • Хууль, эрх зүй
  • Блог
E-MONGOLIA.MN
  • Эхлэл
  • Blog
  • Мэдээ мэдээлэл
  • GovTech цахим засгийн форум боллоо

GovTech цахим засгийн форум боллоо

April 17, 2017 32

Төрийн албан хаагчдын цахим засаг, мэдээллийн технологийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим засгийн шийдлүүдтэй нэг дор танилцах боломжийг олгодог “GovTech” чуулган энэ сарын 14-нд боллоо. Энэ удаагийн чуулганыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэмжлэгтэйгээр “Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” буюу “MOSA” ТББ хамтран зохион байгуулсан юм. Уг чуулганд төрийн 150 гаруй албан хаагч, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд өргөнөөр оролцов. Чуулган уламжлал ёсоор хэлэлцүүлэг, цахим засгийн үзэсгэлэн гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэг нь Төрийн мэдээллийн систем, Төрийн мэдээллийн дэд бүтэц, Төрийн дата менежмент, Төрийн мэдээллийн аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрджээ. Энэ хүрээнд “Монгол Улсын цахим засаглалын хөгжлийн бодлого”, “Төрийн мэдээллийн систем”, “Цахим засгийн шийдэл”, “Мэдээллийн удирдлага”, “Цахим шилжилт дэх мэдээллийн аюулгүй байдал” зэрэг болон гадаадын байгууллагуудын төлөөллүүд илтгэл хэлэлцүүлсэн.
Үзэсгэлэнгийн хувьд байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдээс гадна шийдвэр гаргагчид, эцсийн хэрэглэгчдийг татан оролцуулж, орчин үеийн хөгжлийн чиг хандлагын талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцахаас гадна ивээн тэтгэгч байгууллагууд оролцжээ. Үзэсгэлэнд тавигдсан шийдлүүдтэй төрийн албан хаагчид биечлэн танилцаж, өөрийн байгууллагад тохирсон, шаардлага хангах шийдлүүдийг сонгох, шийдэл санал болгож буй компанитай үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх үндсийг бий болгодог аж. Мөн үндэсний шийдэл нийлүүлэгчдийг оролцуулахаас гадна олон улсад танигдсан шийдэл нийлүүлэгчдийг оролцуулж, туршлага судлах, орчин үеийн шийдлүүдтэй нэг дор танилцах боломжийг чуулганд оролцогчдод олгожээ. Ингэснээр төрийн албан хаагчид одоогийн ашиглаж байгаа системтэй нийцтэй ажиллах, шаардлагатай төсөв тогтоох, оновчтой сонголт хийх боломжийг бүрдүүлдэг аж.

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.