Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр зохион байгуулж буй Цахим засаглалыг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, архитектур, дизайныг боловсруулах, мэдээлийн аюулгүй байдлыг хангах талаар олон улсын бодит жишээ, сайн туршлагад суралцах, санал солилцох зорилготой “Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт сургалт энэ сарын 29-30-нд ГХЯ-ны хурлын танхимд болно.
ХӨТӨЛБӨР ЛХАГВА, 3 сарын 29, Гадаад харилцааны яамны хурлын танхимд
09:00-09:30 Бүртгэл
09:30-09:50 Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар 2025 он хүртэл баримтлах бодлого Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл
09:40-10:00 Нээлт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Цахим засаглалын академийн ахлах зөвлөх, Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Лийа Ханни нар
10:00-11:00 Сэдэв 1. Цахим засаглалын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр ашиг Зочин илтгэгч: Цахим засаглалын академийн ахлах зөвлөх Лийа Ханни
11:00-11:20 Сүхбаатарын талбай дээр дурсгалын зураг авах
11:20-11:40 Цайны завсарлага
11:40-12:40 Сэдэв 2. Цахим засаглалын архитектур, цахим гарын үсгийн техникийн нөхцөл Зочин илтгэгч: Цахим засаглалын академийн ахлах мэргэжилтэн Маргус Пууа
12:40-13:00 Асуулт хариулт
13:00-14:00 Үдийн хоол
14:00-15:20 Сэдэв 3. Цахим харилцаанд баталгаажуулалтыг ашиглах нь: Цахим баталгаажуулалт болон тоон гарын үсгийн аюулгүй байдал Зочин илтгэгч: Цахим засаглалын академийн Кибер аюулгүй байдал хариуцсан захирал Раул Рикк
15:20-15:40 Асуулт хариулт
15:40-16:00 Цайны завсарлага
16:00-17:20 Сэдэв 4. Иргэний цахим үнэмлэх болон тоон орчны харилцан холболтыг цахим үйлчилгээнд ашиглах нь Зочин илтгэгч: Цахим засаглалын академийн сургалт эрхэлсэн захирал Аннела Кийрац
17:20-17:40 Асуулт хариулт
ПҮРЭВ, 3 сарын 30, Гадаад харилцааны яамны хурлын танхимд
09:00-09:30 Бүртгэл
09:30-10:50 Сэдэв 5. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь Зочин илтгэгч: Цахим засаглалын академийн Кибер аюулгүй байдал хариуцсан захирал Раул Рикк
10:50-11:00 Асуулт хариулт
11:00-11:20 Цайны завсарлага
11:20-12:40 Сэдэв 6. Мэдээлэл солилцох системийн аюулгүй байдал Зочин илтгэгч: Цахим засаглалын академийн ахлах мэргэжилтэн Маргус Пууа
12:40-13:00 Асуулт хариулт
13:00-14:00 Үдийн хоол
14:00-15:00 Сэдэв 7. Цахим засаг нэвтрүүлэхэд анхаарах асуудал Зочин илтгэгч: Цахим засаглалын академийн гүйцэтгэх захирал Арво Отт
15:00-15:20 Асуулт хариулт
15:20-15:40 Цайны завсарлага
15:40-16:40 Сэдэв 8. Цахим засаглал үндэсний түвшинд Зочин илтгэгч: Цахим засаглалын академийн ахлах зөвлөх Лийа Ханни
16:40-17:00 Дүгнэлт
17:00-17:30 Оролцогчдод сертификат гардуулах Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл нар