Үйл ажиллагааны чиглэл:
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого төлөвлөлт, зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад газрын даргад мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
- Харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, радио давтамж, сансрын технологийн талаарх дэвшилтэт технологийг нутагшуулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд харилцаа холбоо, шуудангийн салбарын дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар, стандарт, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг зохицуулах;
- Харилцаа холбоо, шуудангийн салбарын материаллаг нөөц, техник хангамж, суурь дэд бүтэц болон гамшгийн, тоон хуваагдлыг бууруулах ажлыг зохион байгуулах, зохицуулах; үндэсний радио давтамжийн үеийн холбооны сүлжээний зохион байгуулалтыг төлөвлөх, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх нөөцийг үр ашигтай, зүй зохистой ашиглах, шударга, тэгш хуваарилах ажлыг төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
- “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сансрын болон дэвшилтэт технологийг нутагшуулах, газар, сансар хосолсон өргөн зурвасын сүлжээг бий болгох, тандан судалгааны мэдээг үндэсний хэмжээнд ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх талаарх бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд сансрын холбооны нэгж ажиллана.
# | ХАРИЛЦАА ХОЛБОО, ШУУДАНГИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР | ||||
---|---|---|---|---|---|
1 | Дангаа Батбаяр | Газрын дарга | 204 | 330783 | batbayar.d@cita.gov.mn |
2 | Андрай Уранчимэг | Ахлах мэргэжилтэн | 203 | 331621 | uranchimeg@cita.gov.mn |
3 | Бүнтэн Эрдэнэ | Мэргэжилтэн | 203 | 331621 | erdene@cita.gov.mn |
4 | Шаравжамц Самданжамц | Мэргэжилтэн | 203 | 331621 | samdanjamts@cita.gov.mn |
5 | М.Солонго | Мэргэжилтэн | 203 | 331621 | solongo.m@cita.gov.mn |
# | а.Сансрын холбооны алба | ||||
6 | Цэгмид Гантөгс | Албаны дарга | 401 | 330782 | gantugs@cita.gov.mn |
7 | Содномцэрэн Онончимэг | Ахлах мэргэжилтэн | 401 | 330782 | ononchimeg@cita.gov.mn |
8 | Борчулуун Заяабаяр | Мэргэжилтэн | 401 | 330782 | zayabayar@cita.gov.mn |
Үйл ажиллагааны чиглэл:
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь тус салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр газрын удирдлагыг зөвлөгөө, мэдээллээр хангаж, бодлого хэрэгжүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжид мэргэшил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, удирдлага, зохицуулалтаар хангах замаар хэрэгжинэ.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
- Мэдээллийн технологийн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, цахим засаг, инноваци, нийгэм, эдийн засгийн хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн нэгтгэлийг хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэдээллийн технологи, программ, хангамжийн салбарыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, аутсорсингийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
- Цахим засаг, төрийн энтерпрайз архитектур болон төрийн үйлчилгээнд инноваци нэвтрүүлэх бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
- Нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ бий болгох бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
- Төрийн байгууллагуудын өгөгдлийн сан, мэдээллийн системийг нэгдсэн энтерпрайз архитектурын дагуу хэрэгжүүлэх, нээлттэй өгөгдлийг нэвтрүүлэх, цахим гарын үсгийн нэгдсэн тогтолцоо, харилцан мэдээлэл солилцох техникийн шийдэл болон технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд систем нэгтгэлийн нэгж ажиллана.
# | МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР | ||||
---|---|---|---|---|---|
1 | Бадамдорж Билэгдэмбэрэл | Газрын дарга | 209 | 310539 | bilegdemberel@cita.gov.mn |
2 | Сувдаа Батнасан | Ахлах мэргэжилтэн | 212 | 330784 | batnasan@cita.gov.mn |
3 | Бямбаахүү Бадамсүрэн | Ахлах мэргэжилтэн | 212 | 330784 | badamsuren@cita.gov.mn |
4 | Энхтөр Болормаа | Мэргэжилтэн | 212 | 330784 | bolormaa@cita.gov.mn |
5 | Энх-Амгалан Балдансамбуу | Мэргэжилтэн | 212 | 330784 | baldansambuu@cita.gov.mn |
# | а.Систем нэгтгэлийн алба | ||||
6 | Лхагвасүрэн Энхбат | Албаны дарга | 210 | 332341 | enkhbat@cita.gov.mn |
7 | Цогтсайхан Оюун | Ахлах мэргэжилтэн | 332341 | 330784 | oyun@cita.gov.mn |
Үйл ажиллагааны чиглэл:
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, газрын ажлыг төлөвлөх, түүний биелэлтийг гаргах, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хүний нөөцийг хөгжүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, ажиллагсдыг авлигаас урьдчилан сэргийлэх, салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийг хянан шинжлэх аргаар салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийг цаг тухайд нь өгч, мэдээлэл цуглуулах анхан шатны тогтолцоог зөв бүрдүүлэх замаар үнэн зөв статистик мэдээ гаргаж хэрэглэгчдийг мэдээллээр хангахад чиглэнэ.
Үйл ажиллагааны чиглэл:
- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгууллагын санхүүг эрхлэх, салбарын стандартчиллыг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, статистик мэдээ, мэдээллээр хэрэглэгчдийг хангах үндсэн үүргийг хүлээж, энэ хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, салбарын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх, салбарын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах;
- Салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, газрын даргын болон дээд газрын шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, хяналт тавих, салбарын стандартчиллыг хөгжүүлэх ажлыг зохицуулах;
- Гадаад хамтын ажиллагааны удирдлага зохицуулалтад дэмжлэг үзүүлэх;
- Хууль тогтоомж, гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнг үнэлэх, салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах
Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж ажиллана.
# | ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР | ||||
---|---|---|---|---|---|
1 | Нямбуу Мягмарсүрэн | Газрын дарга | 213 | 322345 | myagmarsuren.n@cita.gov.mn |
2 | Нусгай Цэвээндарь | Ахлах мэргэжилтэн | 202 | 324969 | tseveendari@cita.gov.mn |
3 | Батмөнх Солонго | Мэргэжилтэн | 202 | solongo@cita.gov.mn | |
4 | Цэдэн Нармандах | Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн | 203 | narmandakh@cita.gov.mn | |
5 | Дашбалдан Жавхлан | Тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн | 202 | javkhlan@cita.gov.mn | |
6 | Осор Наранбаатар | Ерөнхий нягтлан бодогч | 205 | 330791 | naranbaatar@cita.gov.mn |
# | а.Гадаад хамтын ажиллагааны алба | ||||
7 | Болд Биндэръяа | Албаны дарга | 100 | 324937 | binderiya@cita.gov.mn |
8 | Пүрэвчулуун Ариунтуул | Мэргэжилтэн | 100 | 324937 | ariuntuul@cita.gov.mn |
# | б.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба | ||||
9 | Бүжийнэн Цэцэг | Ахлах мэргэжилтэн | 206 | 310554 | tsetseg@cita.gov.mn |
10 | Дагва-Очир Баяржаргал | Мэргэжилтэн | 206 | 310554 | bayarjargal@cita.gov.mn |
11 | Зориг Сэргэлэн | Мэргэжилтэн | 206 | 310554 | sergelen@cita.gov.mn |
12 | Алтангинж Батмандах | Мэргэжилтэн | 206 | 310554 | batmandakh@cita.gov.mn |
Үйл ажиллагааны чиглэл:
Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, нийгмийн мэдээллийн сүлжээ, цахим хуудас, контент, цахим боловсролын чиглэлээрх бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, мэдээлэл түгээх дэвшилтэт технологийг нутагшуулах, хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
- Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах;
- Нийгмийн мэдээллийн сүлжээ болон цахим хуудас, интернэтээр дамжиж байгаа бүх төрлийн контентийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
- Цахим орчны аюулгүй байдлын талаар бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгөх;
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн зөв зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, цахим орчин, нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглах иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
Холбоо барих
# | РАДИО, ТЕЛЕВИЗ, НИЙГМИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР | ||||
---|---|---|---|---|---|
1 | Арилд Золзаяа | Газрын дарга | 208 | zolzaya@cita.gov.mn | |
2 | Эрдэнээ Бямбасүрэн | Ахлах мэргэжилтэн | 207 | 312835 | byambasuren@cita.gov.mn |
3 | Баяраа Ундрал | Мэргэжилтэн | 207 | 312835 | undral@cita.gov.mn |
4 | Пүрэвдагва Пүрэвсүрэн | Мэргэжилтэн | 207 | 312835 | purevsuren@cita.gov.mn |
5 | Чадраабал Болор-Эрдэнэ | Мэргэжилтэн | 207 | 312835 | bolorerdene@cita.gov.mn |